богино мэдээ New

Эрүүл мэндийн салбарынхан сайдаа хамгаалж жагсаж эхэллээ

Түүний хувьд "Салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдөөд буй цорын ганц сайд" хэмээн олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Улаанбаатар хотын төв талбайн зүүн талаар Эрүүл мэндийн салбарынхан сайдаа авч үлдэхээр жагсаал хийж эхэллээ. Тодруулбал, "Т.Мөнхсайхан сайдаар ажлыг нь хийлгэе, тэр чадна" гэх мэт уриа барьсан олон хүн өглөөний 08:00 цагаас эхлэн жагсаж, жагсагчдын тоо улам нэмэгдсээр байна. 

Харин төв талбайг бүхэлд нь хамгаалалтад авчээ. 

  Түүний хувьд "Салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдөөд буй цорын ганц сайд" хэмээн олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарынхны хэлж буйгаар "Т.Мөнхсайхан сайд хоёр ч том эмнэлгийн даргыг 1-2 жил хийхдээ олны нүдэн дээр ямар том шинэчлэлт, өөрчлөлт хийснийг хүмүүс мэднэ. Эрүүл мэндийн сайдаар ажлаад удаагүй ч олон жил бугшсан идээ бээрийг шахаж, салбарын шинэчлэлтийг хийж эхлэж байхад нь ганц нэг ажилтны хариуцлагагүй байдлаас болж ингээд огцруулж болохгүй. Хэрэв бид салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйтэй, менежмент сайтай энэ сайдаа явуулбал, дахиж ойрын хэдэн жил ийм хүн олдохгүй" гэж байв. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1