Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчдыг дэмжих, цар тахлын эрсдлээс хамгаалах зорилгоор алданги, торгуулиас хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар батлууллаа /2020.12.31/. Тодруулбал, уг хуульд өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал буюу 10-р сарын 1-ээс 12-р сарын 31 хүртэлх хугацаанд хөл хориотой холбоотойгоор үйл ажиллагаа нь тасалдсан аж ахуй нэгж, даатгуулагч Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ээ төлж чадаагүй бол алданги, торгуулиас чөлөөлөгдөх юм байна.
Ингэснээр 10000 орчин аж ахуй нэгж 30 орчим тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөж байгаа аж.
Нийт сэтгэгдэл 0