богино мэдээ New

"ЭНТРЕПРЕНЕР" арга хэмжээг цуцаллаа

Учир нь цар тахалтай холбоотойгоор энэ онд 150 мянган хүн ажлын байраа алдаж, бизнесийн үр ашиг огцом буурснаас үүдэж шилдгүүдийг тодруулах боломжгүй болжээ..

Сэтгүүлч Л.Баатархүү

  Жил бүр оны эцсээр бизнесийн орчныхон шилдгүүдээ тодруулдаг "ЭНТРЕПРЕНЕР" арга хэмжээг энэ жил зохиохгүй, цуцлах болсноо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас мэдэгдлээ. Учир нь цар тахалтай холбоотойгоор энэ онд 150 мянган хүн ажлын байраа алдаж, бизнесийн үр ашиг огцом буурснаас үүдэж шилдгүүдийг тодруулах боломжгүй болжээ. Энэ онд 24 дахь удаа зохион байгуулах байсан уг ёслолын арга хэмжээ Онцлох 10 аж ахуй нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын тэргүүлэгчдийн хурлаар тодорхой шалгууртайгаар тодруулдаг. 

Дашрамд дурьдахад өнгөрсөн жил "Эрдэнэт үйлдвэр" гранпри шагнал хүртэж байсан юм. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0