Сэтгүүлч Л.Баатархүү
Бизнес стратегийн зөвлөх, GSMI институдийн захирал Ц.Оюунжаргал Монгол Улсаас анх удаа хувь хүний хөгжил, бизнесийн дасгалжуулагч буюу гэрчилгээжсэн олон улсын төвшний коүч боллоо. Тодруулбал, тэрбээр АНУ-д төвтэй Олон улсын коүчүүдийн холбооноос /International Coaching Federation/ Бизнесийн болон хувь хүний хөгжлийн дасгалжуулагчдыг бэлддэг сургалтанд хамрагдаж шалгалтаа амжилттай өгснөөр ACSTH гэрчилгээг гардан авчээ. Ингэснээр түүний хувьд олон улсын төвшинд гэрчилгээжсэн Бизнесийн дасгалжуулагч, Монголын анхны Менежментийн зөвлөх/Удирдлагын коүч болж буй юм байна.