Сэтгүүлч Г.Хорол /www.news.mn/
Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн мэдүүлэх сураг гарч байна.
Өнгөрсөн долоо хоногт багтаан өргөн барих болов уу гэсэн хүлээлт байсан ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн нарийн бичгийн даргынхаа хамтаар гадаад улсад ажилласан тул амжаагүй аж.
Мөн УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы асуудлыг хэлэлцэх юм байна.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сантай хэлэлцээ хийснээр тус сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөрт хамрагдахаар урьдчилан тохиролцсон. Хөтөлбөрт хамрагдах эсэхийг энэ сарын 6-нд Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаас эцэслэн шийднэ.
Урьдчилсан нөхцөлөөр Засгийн газар хэд, хэдэн төрлийн татварыг нэмэх зэрэг үүрэг хүлээгээд байгаа. Энэ бүхнийг шийдүүлэхийн тулд УИХ энэ оны төсвийн хуульд тодотгол хийх шаардлага үүсэж буй.