Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Аж ахуй нэгжийн 2016 оны жилийн эцсийн тайланг хоёрдугаар сарын 15-ны дотор өгөх учиртай. Уг тайлан авах хугацааг нэг өдрөөр хойшлуулж маргааш хүртэл хойшлуулжээ. Ийн хойшлуулсан нь татварын албаны цахим хуудаст саатал гарч ирүүлсэн тайлангуудыг хүлээн аваагүй учраас нэг өдрөөр хойшлуулсан юм байна. Түүнчлэн уг сунгалт татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэдэд ч хамааралтай гэнэ. Дашрамд дурьдахад 2016 оны НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөр дуусгавар болж буй юм. Харин нэр, данс зөрсөн 130 мянган иргэний мэдээллийг нягтлан ажил одоохондоо дуусаагүй байгаа талаар Сангийн яамнаас онцоллоо.