Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Монголбанкнаас сард дунджаар 420 өрх ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой гэж мэдээлжээ. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг саяхан Монголбанкнаас шинэчлэн баталсан. Энэ хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс тухайн сард олгогдох зээлийг санхүүжүүлэхээр болж буй юм.
Энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа “Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ есдүгээр сард 59.9 сая төгрөг байна. Энэ дүнгээр тооцож үзвэл сард дунджаар 420 орчим өрх ипотекийн зээлд хамрагдах боломжтой юм. Долдугаар сараас хойших хойших эргэн төлөлт болон ИЗББ-ын төлбөрийн дүн ойролцоогоор 50 тэрбум орчим төгрөг байгаа. Тэгэхээр эхний ээлжийн санхүүжилт 50 орчим тэрбум төгрөг байна” хэмээн мэдэгдсэн юм.