2016 оны 08 сарын 09
Сэтгүүлч Н.Уранхолбоо
Манай сайт эрхэм уншигч, бизнес эрхлэгч та бүхэндээ Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуулиас энэ оны хоёрдугаар улирлаас эхэлж цувралаар хүргэж байна. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж буй.
Уг хуулийн хоёрдугаар бүлгийн 5.3-т зааснаар иргэн Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж олсон орлого, тэтгэмж, урамшуулал, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаасаа НӨАТ төлөхгүй байхаар заасан байна. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа бүтээгдэхүүн импортлосон, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд НӨАТ төлөх юм.