Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан авсан барааныхаа баталгаа болгож ebarimt.mn цахим хуудаст НӨАТ-ын баримтаа бүртгүүлж эхлээд 10 сарын хугацаа өнгөрөөд байна. Сүүлийн саруудад бүртгүүлж байгаа баримтын тоо буурах болсон байна. Анх баримт бүртгүүлж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан байна. Харин одоогоор аж ахуй нэгж, байгууллагууд сард 18-19 сая баримт хэвлэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж байгааг Гааль татварын мэдээллийн төвөөс мэдээллээ. Татварын албан ёсны төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу албан татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдах бөгөөд урамшуулалд хамрагдахын тулд та ebarimt.mn цахим хуудаст хандаж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай юм.