богино мэдээ New

Т.Дэлгэрмөрөн: "Номин талст"-ын цаг хугацаа дууссан

Уран бүтээлч хүн цаг нартай уралдаж бүтээлээ туурвидаг болохоос биш хэзээ, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихоод гэнэт гарч ирээд тэдэн жилийн ой гэж хийрхдэггүй юм. Би ийм ичмээр зүйлээс үнэндээ залхсан. Энэ тухай ч яримааргүй байна.
Дуучин Т.Дэлгэрмөрөн "Номин талст" хамтлагаас гарч байгаа талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх болсон.
Тэгвэл хамтлагаасаа гарах болсон шалтгааныхаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ямарваа нэг зүйл цаг хугацаатай байх ёстой. Залхаж байна. “Номин талст”-ын цаг хугацаа дууссан. Уран бүтээлч хүн цаг нартай уралдаж бүтээлээ туурвидаг болохоос биш хэзээ, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихоод гэнэт гарч ирээд тэдэн жилийн ой гэж хийрхдэггүй юм. Би ийм ичмээр зүйлээс үнэндээ залхсан. Энэ тухай ч яримааргүй байна" хэмээн байна.
Үүгээр ч зогсохгүй "20 жил хамтдаа байсан бидний нөхөрлөл ингээд дууссан. Миний хоёр найз хол газрыг зорьж, олон түмэнтэй уулзаж, тоглолтоос тоглолтын хооронд явсаар маш их ядарч ирсэн байх. Би ойлгож байгаа. Ард нь үлдэхдээ захыг нь мушгиж суусан. Хэрэв тэр хоёр миний оронд байсан бол би хүн чанартай байж, дэндүү хүндэтгэлтэй хандах байсан. Хамтлагаа муулахгүй ээ. Миний хоёр найз ядарсан байх л даа. Гэхдээ л" гэжээ.
 
www.amidral.mn