богино мэдээ New

Өнөөдрөөс эхлэн "Атга чулуу, сөөм газар" цуврал нэвтрүүлэг VOO-д байршина

Залууст эх оронч үзлээр хүмүүжих, бие бялдраа хөгжүүлэх, сэтгэлийн хат тэнхээтэй болох, тодорхой мэргэжил эзэмших, хүний хөгжлийн орчин, иргэний төлөвшлийг эерэгээр таниулах тус нэвтрүүлэг хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа юм..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  "Check media agency"-ийн санаачилгаар Хил хамгаалах байгууллагатай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгээр хэрэгжүүлсэн "Атга чулуу, сөөм газар-2" нэвтрүүлэг өнөөдөр /2022.09.30/ VOO видео санд байршина.

Тус төслийн ивээн тэтгэгчээр VOO бренд хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Мөн нэвтрүүлэг 2022.09.17-ноос эхлэн бямба гараг бүр check.mn фэйсбүүк хуудас болон CHECK MEDIA AGENCY юүтүб сувгаар үзэгчдэдээ хүрч байна. 

Энэ удаагийн нэвтрүүлгийн оролцогчоор жүжигчин Б.Балжинням, И.Төмөрхуяг нар сонгогдон оролцсон бөгөөд тэдний хилийн цэргийн албыг хэрхэн хаасныг сонирхон үзээрэй.

Залууст эх оронч үзлээр хүмүүжих, бие бялдраа хөгжүүлэх, сэтгэлийн хат тэнхээтэй болох, тодорхой мэргэжил эзэмших, хүний хөгжлийн орчин, иргэний төлөвшлийг эерэгээр таниулах тус нэвтрүүлэг хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа юм.

"Атга чулуу, сөөм газар-1" төслийг 2021 онд хэрэгжүүлж эх орны баруун, зүүн хязгаарын хилийн бүсээс бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгчдэдээ хүргэсэн билээ. 

САНААЧЛАГЧ: CHECK MEDIA AGENCY

ХАМТРАГЧ: ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА

ДЭМЖИГЧ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

ИВЭЭН ТЭТГЭГЧ: "ХАНГАЙ КОНСТРАКШН" ХХК, "VOO" БРЭНД , ""BEST SHOES" ХХК

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0