богино мэдээ New

“Онцлох вэб сайт хөгжүүлэгч”-ээр “Цаст солюшн” ХХК тодорлоо

Монголын сайтын холбоо, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологийн үндэсний паркаас хоёр жилд нэг удаа тодруулдаг “Web awards-2023” оны тэргүүн наадамд “Онцлох вэб сайт хөгжүүлэгч”-ээр “Цаст солюшн” ХХК тодорлоо..

  Монголын сайтын холбоо, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологийн үндэсний паркаас хоёр жилд нэг удаа тодруулдаг Web awards-2023оны тэргүүн наадамд Онцлох вэб сайт хөгжүүлэгч-ээр Цаст солюшн ХХК тодорлоо.

Өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо, Баянгол рестораны хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдсан тус арга хэмжээний үеэр цахим сэтгүүлзүйн оны шилдгүүдээс гадна одоогийн байдлаар Монголын хамгийн олон мэдээллийн портал сайт хөгжүүлсэн Цаст солюшн ХХК-ийг ийн онцлохоор нэрлэжээ.

Тус компанийн залуусын хувьд өнгөрсөн 2017 оноос программ хангамжийн салбарт Цаст солюшн программ хангамжийн үйлдвэр нэрээр ажиллаж байсан бол улмаар 2019 оны нэгдүгээр сарын 8-нд албан ёсоор Цаст солюшн ХХК-иа байгуулан цар тахлын үед амжилттай ажиллаж чаджээ.

Цаст солюшн ХХК Монголын цахим сэтгүүлзүйн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ тод оруулж яваа хамт олон. Тухайлбал, анх 2018 онд eguur.mn мэдээллийн портал сайтын version-01-ийг хөгжүүлж улмаар tsahiur.mn, erennews.mn, eren.mn, tur.mn, tug.mn, tentsver.mn, check.mn, hunnu.mn, sanuulga.mn, surag.mn, orgilnews.mn, tugeene.mn, todmongolia.mn гэх мэт 37 (2023.12.01-ны байдлаар) мэдээллийн вэб сайтыг бүтээн хөгжүүлсэн байна.

Түүнчлэн мэдээллийн вэб сайт хөгжүүлэхээс гадна бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд системийн аюулгүй байдал, вэб сервер, вэб хэвийн ажиллагаа, технологийн зөвлөх үйлчилгээ, дижитал суваг хөгжүүлэлт, сошиал суваг хөгжүүлэлт, лого брэнд дизайн, вэб апп дизайн зэрэг үйлчилгээг үзүүлдэг аж.

Цаст солюшн ХХК мөн захиалгын программ хангамж буюу программ, систем, платформ, апп хөгжүүлэлтээр дагнан ажилладаг. Одоогоор тэд операторуудыг интеграци хийсэн allsms мессеж систем, germall.mn онлайн худалдааны платформ, ebuild барилгын материалын худалдааны платформ, eCRM, авто, гоо сайхны системүүд болон бусад технологиудаа хөгжүүлж буй юм байна.

Дашрамд дурьдахад тус компани энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн өөрсдийн лого айконоо tech_GER болгон өөрчилж том зорилго өвөртөлжээ.

Эдний ажиллаж хүчний хувьд одоогоор Монголд үндсэн ажилчид төдийгүй Япон, БНХАУ, Австрали зэрэг улсаас монгол залуус ур ухаан, зорилгоо нэгтгэн программ хангамжуудаа амжилттай үйлдвэрлэж байгаа юм.

"Цаст солюшн" ХХК-ийн хийсэн ажлуудын түүврийг хүргэж байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2