богино мэдээ New

Монгол бөхөнгийн тоо 15 мянга давлаа

Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа 27 хувьд нь л амьдарч буй талаар мэргэжлийн байгууллагуудын судалгаа гарсан байна..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Их мөстлөгийг даван туулж өдгөө манай эрин үед амьдарч буй дэлхийд нэн ховор мөн зөвхөн монгол нутагт амьдардаг бөхөнгийн тоо толгой өсөж 15540-д хүрчээ. Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа 27 хувьд нь л амьдарч буй талаар мэргэжлийн байгууллагуудын судалгаа гарсан байна. Өнгөрсөн 2016, 2017 онд гарсан мялзан 2017, 2018 оны хэцүү өвлийн улмаас 2018 оны тавдугаар сар гэхэд бөхөнгийн популяцийн хэмжээ 3600 бодгаль болтлоо буюу 2014 онд байснаас 70 хувь хүртлээ буурсан аж. Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сар хүртэл популяцийн хэмжээ хамгийн багадаа 5070 бодгаль хүртлээ өссөн боловч популяцийн хэмжээ эмзэг байгаа учир хамгаалалтын дорвитой арга хэмжээнүүдийг авах хэрэгцээ шаардлага байсаар байгаа юм.

Эх сурвалж : WWF Mongolia

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0