богино мэдээ New

Маркетингийн 10 гайхалтай тактик

Вебсайтынхаа хэлбэр, бүтцэд шинэчлэл хийх хэрэгтэй. Ингэхдээ олонд танигдсан “carousel” эсвэл “slider”гэсэн багажийг хэрэглэх нь тохиромжтой. Зарим судалгаагаар “carousel”нь хэрэглэгчдийн анхаарлыг сарниулдаг болох нь тогтоогдсон байдаг. .

 О.Намуун  

    Дижитал маркетинг бол маркетингийн хамгийн сүүлийн үеийн хурц шийдэл болоод байгаа билээ. Тиймээс бизнесээ амжилттай, ашигтай явуулахад дижитал маркетинг хэр их ач холбогдолтой болохыг ойлгох нь зөв. Магадгүй ингэснээр ирэх жилийн төсвөө бага зэрэг нэмэх шаардлагатай болох болов уу. Таны хувьд анх удаагаа дижитал маркетингийн төлөвлөгөө гаргаж, үүнийг бизнестээ хэрэгжүүлж эхлэх гэж байгаа бол Creative guerrilla маркетингийн институтээс санал болгож дараах 10 гайхалтай тактикийг туршаад нэг үзээрэй. Эдгээр нь таныг ямар ч зорилгод хүргэх гол хөтөч тань байх болно.

1. Гар утасны маркетинг

    Гар утасны хэрэглээ зогсолтгүй өссөөр байгаа өнөө үед хэрэглэгчид бүх л төрлийн веб сайт руу гар утас болон таблет ашиглан хандах болжээ. Энэхүү трэнд нь 2016 онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Google-ын хайлтын үр дүнг харахад компьютерийн хайлтаас илүү гар утасны хайлт тэргүүлэх хандлагатай байна. Тиймээс та өөрийн компанийн вебсайтыг ямар ч төхөөрөмжөөс хялбархан хандах боломжтой болгон засварлах шаардлагатай болж байна гэсэн үг юм. Хэрвээ үүнийг хараахан хийж чадаагүй байгаа бол 2016 онд зайлшгүй хийх зүйлсийнхээ жагсаалтад багтаагаарай. Та үүнийг л хойшлуулах юм бол хүртэх боломжтой байсан тэр л боломж, үр ашгаа үгүй хийх болно.

2. PPCбизнес моделийг гар утсан дээр хэрэгжүүл

   2016 онд хийх ёстой бас нэгэн чухал зүйл бол PPC-ыг гар утсанд нэвтрүүлэх юм. PPC гэдэг нь интернет зар сурталчилгааны нэгэн төрөл буюу өөрийн сайтаараа дамжуулан өөр нэг сайтыг рекламдаж үүгээрээ мөнгө олох арга билээ. Нэн түрүүнд, сайтынхаа хандалтыг хэмжиж үзвэл нийт хандалтын тал гаруй хувь нь гар утасных байгааг та олж мэднэ. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гар утасны PPC хандалт 39%-иар нэмэгдсэн бол компьютерийн хандалт 12.6%-иар буурсан дүнтэй гарчээ. Хэрвээ та PPC ямар ашигтайг нь сайн мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай.

  • Хандалтыг төхөөрөмжөөр нь ангилах - AdWords-ынхүрээнд уналтад орсон сегментийг мэдэж аван, тэдэнд зориулсан, хандсан үйл ажиллагааг явуулах, өөрийн сайтын гар утасны хандалтыг нэмэх, хасах хэрэгтэй эсэхийг үнэлэх.
  • Гар утасны хандалт нэгэнтөсчбайгаа тул хэрэглэгчдэд зориулсан “залгах” гэсэн өргөтгөлийг нэмэх эсэхээ шийдэх. Зар сурталчилгаанд залгах товчийг оруулж өгснөөр хэрэглэгч шууд дуудлага хийх боломжтой болох юм.
  • Гар утсанд зориулсан сурталчилгааны төрлийг тогтоох.

3. PPCзар сурталчилгааны өргөтгөлөө сайжруулах

Сайтаа холбож болох ямар л шинэ боломж байна тэр бүрийг судалж бай. Google-ын хувьд хайлтад зориулсан зар сурталчилгааны өргөн боломжуудыг нэмж өгсөн ч маш олон байгууллагууд үүнийг үл тоосоор байна. Тиймээс бусдыг дагаж гайхалтай боломжийг алдах хэрэггүй.

  • Энд боломжит 11 зар сурталчилгааны өргөтгөлүүд байдгаас 6нь өөрчлөгдөх боломжтой. Өрсөлдөөнөөс ялгарах, харагдах үзэмжийг дээшлүүлэх олон өргөтгөлүүд бий гэдгийг санаарай.
  • Сайтын холбоос буюу sitelink-ийг нэмж өгснөөр ерөнхий хандалт 30%-иар нэмэгддэг байна.
  • Гэхдээ зөвхөн хайлтын үр дүнгийн хамгийн эхэнд гарч ирэх үед л энэ нь харагддаг гэдгийг санаарай.
  • Зар сурталчилгааны өргөтгөлүүдийг бүрэн хэмжээнд ашиглаж чадвал таны зарыг “бодит байдлаас” нь хоёр дахин өгөөжтэй болгож байдаг.

4.Утасны дуудлага бол тэргүүлэх эх сурвалж

Сурталчилгаа тань онлайн эсвэл оффлайн байршилд байсан ч утас бол таны бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн чухал багаж. Гэхдээ дуудлага хийхэд хүргэж буй маркетингийн арга тань аль нь болохыг зөв тодорхойлох нь чухал. Гар утаснаас хайлт хийгчдийн 70% нь шууд дуудлага хийдэг учир энэ нь маркетингийн хамгийн чухал стратеги юм. Онлайнд ч,оффлайнд ч хэрэглэгчдийг дуудлага хийх боломжоор хангаж өгөх нь маркетингийн хамгийн амархан бөгөөд үр ашигтай арга юм шүү дээ.Тиймээс олон төрлийн сошиал медиа болон веб сайтдаа нэгдсэн нэг дугаар ашиглах хэрэгтэй.

5.Нүүр хуудсандаа“slider”байрлуулах

Вебсайтынхаа хэлбэр, бүтцэд шинэчлэл хийх хэрэгтэй. Ингэхдээ олонд танигдсан “carousel” эсвэл “slider”гэсэн багажийг хэрэглэх нь тохиромжтой. Зарим судалгаагаар “carousel”нь хэрэглэгчдийн анхаарлыг сарниулдаг болох нь тогтоогдсон байдаг. Хэрэглэгчийг залж, жолоодохын оронд шийдвэр гаргалтад ньтүвэгучруулдаг аж. Тиймээс энэ аргыг хэрэглэхээсээ өмнөhttp://shouldiuseacarousel.com/ тус сайт руу зочилж, хэрхэн үр ашигтайгаар ашиглаж болох тухай мэдээлэл аваарай.

6.Хэрэглэгчийнхээ туршлагыг давуу талаа болго

Google-ын хувьд хэрэглэгчдийгээ хамгийн сайн хайлтын үр дүнгийн туршлагаар хангадаг нь тэдний хамгийн том давуу тал. Өөрөөр хэлбэл тэд урд өмнө хайлт хийж байсан хэрэглэгчдийн туршлага дээр үндэслэн хайлтад хамгийн тохиромжтой илэрцүүдийг харуулж чаддаг гэсэн үг юм. Google Analytics, Google+болон зарим дата цуглуулгийг ашиглан их хэмжээний мэдээллийг Google үнэлэх боломжтой байдаг байна. Хэрэглэгчийн туршлага нь зөвхөн мэдээллийн агуулгаас гадна сайтын хурд, ашигтай байдал болон гар утсанд тохирсон эсэхээс бүрддэг. Хэрэв та 2016 онд сайтаа хэрэглэгчийн туршлага дээр үндэслэн хөгжүүлж чадвал энэ үеийн борлуулалт, харилцаа холбоо болон хандалтын урсгалаас хоцрохгүй байж чадна.

7.Сайтынхаа хурдад анхаарлаа хандуул

Вэбсайтыг үнэлэх анхдагч хэмжүүр бол хурд байдаг. Хэрэв та өмнөхтактикийгхэрэгжүүлчихсэн бол хурд гэдэг сайтын тань цаашдын амжилтболзоонилэрцийн хаана гарах вэ гэдгийг тодорхойлох шийдвэрлэх хүчин зүйл болох юм. Тиймээс сайтаа илүү хурдан болгох хэдэн чухал зөвлөгөөг хүргэе:

  • Сайтынхаа хурдыг Google-ынхурд тодорхойлогчбагажааршалгаж үзэх нь нэн түрүүний алхам.
  • Танай компанийн вебсайтын ачааллыг одоогийн веб сервер тань хангалттай дааж чадаж байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох. Веб сервер бол тухайн сайт удаан байгаагийн хамгийн гол шалтгаан байдаг. Мөн дараах хэд, хэдэн шалтгаан нөлөөлдөг:
  • Видео, медиа оруулах
  • Их хэмжээний зураг ашиглах
  • Зураг оруулахдаа зургийнхаа чанар болон хэмжээсийг багасгадаггүй
  • Замбараагүй кодчлол
  • JavaScript-ын ашиглалт
  • Plugin болон хуучирсан хувилбарыг маш их хэрэглэх

Google-ын тодорхойлох багажийг ашигласнаар та дээрх шалтгаануудын аль нь таны хурдыг сааруулж байгааг тогтоох боломжтой юм.

8. Instagram-ын ивээн тэтгэсэн бичлэгүүд

Instagram-ын ивээн тэтгэсэн бичлэгүүд сүүлийн үеийн хамгийн шинэлэг маркетингийн хэрэгсэл болоод байна.Сошиал болон маркетингийн төхөөрөмжийн хувьд Instagram-ыг хамгийн их нөөцтэй алтны уурхайтай зүйрлэж болно. Instagram-ынхувьд ивээн тэтгэх бичлэгтээ маш хатуу, хахир ханддаг. Өөрөөр хэлбэл хэн хүссэн нь тэдний “хайрыг” хүртэхгүй гэсэн үг юм. Хэрвээ та тэр нэгэн азтан болж чадсан бол одоо өрсөлдөгчдөөсөө илүү гарах зүйлийг л санаачлахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дунджаар Instagram дээр сурталчилгаагаа байршуулснаар хандалт нь 6 дахин өссөн гэх баримт бий.

9. Дижитал ертөнцөд уламжлалт хэвлэлийн байр суурь оршсоор байна

Уламжлалт хэвлэл дижитал медиа гарч ирснээр хумигдсан юм биш. Харин ч хэлбэрийн хувьд өргөжиж буйн нэгилрэлюм. Таны хувьд онлайн,оффлайнмедиагнэгтгэж чадвал хэрэглэгчдийг аль ч хэлбэрээр татах өргөн боломж таны өмнө нээгдэнэ. Үүний тод жишээ болсон байгууллагууд ч олон байдаг. CNETкомпанийн хувьд2014онд сэтгүүл хэвлэх болсноор шинэ хэрэглэгчдийг татаж,оффлайнзах зээлд өөрийн хүрээг бий болгож чадсан байна. Ийнхүү хэвлэлийн зар сурталчилгаанд ч бас нэгэн ашиг олох боломж нээгдэж байгаа юм.Оффлайнзах зээл болон зар сурталчилгаа ньвебсайтынхандалтыг нэмэгдүүлэх үр ашигтай аргуудын нэг. Тиймээс хэрэв та цагаа зөв сонгож үүнд хөрөнгө оруулалт хийвээс энэ нь хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж чадна.

10.Хэрэглэгчдээ бусад хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай холбох

Онлайн хэрэглэгчид маш ухаалаг бөгөөд онлайнаар ямар нэгэн бизнестэй холбоо тогтоож, тэр тухай судлах нь ихэссэн билээ. Бизнесүүдийн хувьд ч брэндээ уншигчдад хүргэхийн зэрэгцээ давхар чанараа мэдээлэх нь чухал байдаг. Харин үүнийг нэгтгэсэн хамгийн сонирхолтой маркетингийн арга бол хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бусдад нээж өгөх юм.

  • Бизнесийг тань идэвхтэй дагадаг эсвэл нөлөө бүхий хэрэглэгчтэй болох. Бодит хэрэглэгчдээс гадуур шударга, нөлөө бүхий хэн нэгнийг хэрэглэгчээ болгож чадсанаар тухайн хүний нэр хүнд танайбрэндийнсурталчилгаа болж өгөх юм. Ингэснээр хэрэглэгчид илүү их татагдахын зэрэгцээ шинэ үйлчлүүлэгчтэй болох сайхан аргуудын нэг билээ. Жишээ нь: ModCloth нь өөрийн брэндийн хувцсыг өмссөн хэрэглэгчийнхээ зургийг ашигладаг байна. Ингэхдээ тухайн хэрэглэгчийн сэтгэгдэл,үнэлгээ зэргийг оруулсан байх нь ч бий. Энэ мэтээр хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлснээр энгийн хүнд тухайн хувцас ямар харагддагийг бодитоор дүрсэлж, чанарын талаарх мэдээллийг ч давхар түгээх боломж бүрдэж байгаа юм.
  • Танай брэнд болон бараа бүтээгдэхүүний талаар хэрэглэгчид өөрсдөө мэдээлэл үүсгэх. Жишээ нь: Bulu Box компани сар бүр эрүүл амьдралын хэвшлийг нэвтрүүлдэг бараа бүтээгдэхүүнээ блоггеруудын сүлжээнд тавьж, тэдний хэрэглээнд нэвтрүүлдэг байна. Ингэснээр тухайн блогчид бараа бүтээгдэхүүний талаар сэтгэгдэлдээ хэлэх замаар тус компанид үнэгүй сурталчилгаа хийж өгч байна гэсэн үг юм.

 

Энэхүү мэдээллийг ЭмЭлСи Трейнинг ХХК-н ажилтан О.Намуун www.creativeguerrillamarketing.com сайтын нийтлэлд үндэслэн

англи хэлнээс орчуулан бэлтгэв.