богино мэдээ New

Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана

Дорнын анагаах ухаанд саримасыг ихээр шүтдэг. Учир нь энэ жижигхэн хүнсний ногоо хүний биеэс хорт бодисыг гадагшлуулан, олон төрлөөр анагаах увидастай болохоор л тэр биз. Саримас хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм.

Дорнын анагаах ухаанд саримасыг ихээр шүтдэг. Учир нь энэ жижигхэн хүнсний ногоо хүний биеэс хорт бодисыг гадагшлуулан, олон төрлөөр анагаах увидастай болохоор л тэр биз. Саримас хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм. Та саримасаар хомхойг ул мөргүй арилгаж болохоос гадна батганаас үлдсэн сорвийг ч үлдээлгүй алга болгож болно. Ингэхийн тулд  нэг хумс сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулахаас гадна батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгадаг байна. Сармистай хандыг 5 минутнаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаагаад өөрөөр нь арчилгүй хатаана. 

Хэрэвээ та хэт хуурай эсвэл эмзэг арьстай бол дээрх аргыг туршиж үзэхдээ болгоомжтой хандаарай.

эх сурвалж: www.hiub.mn