богино мэдээ New

Угаар мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгар хүний амь нас аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр гэртэйг нь цуг шатааж амь насанд нь халдах гэж байсан үйлдлийг угаар мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар таслан зогсоожээ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр гэртэйг нь цуг шатааж амь насанд нь халдах гэж байсан үйлдлийг угаар мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар таслан зогсоожээ. Тодруулбал, өчигдөр 17:30 цагийн үед угаарын онц, аюултай дохио "Таван толгой түлш" ХХК-ийн Хяналтын төвд ирсэн байна. Уг дохио ирсэн төхөөрөмж суурилуулсан айл руу залгасан боловч утас нь холбогдохгүй байжээ. Улмаар Налайх дүүргийн наймдугаар хороонд хяналтын ажилтан н.Баярмаа хаягийн дагуу очиход согтуу залуус галдаж байгаад зугтсаныг харъяа цагдаа болон онцгой байдлын байгууллагад шуурхай хандсанаар бусдын амь нас, эд хөрөнгийг аварч чаджээ. 

Дашрамд дурьдахад нийслэлийн айл өрхүүдэд 2020 оноос угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Энэхүү төхөөрөмж угаар, гал түймрийн үед Хяналтын төв рүү автоматаар дохио өгдөг. Гэвч айл өрхүүд эл төхөөрөмжөө салгаснаар хүний амь нас эрсэдсэн олон тохиолдол гарсан байдаг. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сарын 8-нд гурван настай хүүхэд угаартаж амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Шалгалтын явцад тухайн айл угаар мэдрэгч төхөөрөмжөө салгасан байсныг тогтоосон юм. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0