богино мэдээ New

Монгол анагаах ухааны гайхамшигт зөв хооллолт

Үүнээс гадна бизнесийн чиглэлийн хоол амтаар татаж, хүмүүсийг дэглэмгүй хооллох зуршилд оруулж байна. Хүн байгалийн болоод сансрын энерги шингээсэн идээ ундаа, бэлчээрийн малын мах сүү, өрх гэр, үйлдвэрлэлийн цэвэр чанартай хүнс хэрэглэх нь эрүүл амьдрах гол үндэс юм..

"Цагаан тан" эмнэлгийн захирал, Ерөнхий эмч Д.Ганхуягийн эрүүл мэндийн цуврал зөвлөгөөнүүдийг манай www.tugeene.mn сайт албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэллээ. Д.Ганхуяг эмчийн хувьд 1982 оноос хойш эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ ажиллаж 1991 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшин ажилласан байдаг. 1982-1990 он хүртэл Налайхын нэгдсэн эмнэлэг, Цус сэлбэх төв, Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаад 1991 оноос Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт уламжлалт эмчилгээний тасаг байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байв. харин 2000 оноос "Цагаан тан" эмнэлгийг байгуулан амжилттай ажиллаж байна. 

Монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх зарчим нь хий, бадгана, шар гэсэн үндсэн онолд тулгууралдаг.

Монгол хүний бие махбодийн өвөрмөц чанартай холбоотой хооллох зарчим

Хий давамгайлсан хүний хооллолт

Хий давамгайлсан хүн хөдөлгөөн, яриа их, жин багатай байдаг. Иймд дулаан хадгалах чанар хамгийн бага, даарамтгай тул энергийн алдагдалд амархан ордог. Энергийн хуримтлал багатай тул өөх тостой энергийн нөхөлт байнга шаардана. Ийм хүмүүс хамгийн сайн шимтэй хоол түлхүү хэрэглэх хэрэгтэй. Хар будаа, овъёос, Монгол амуу, хонь, сарлагийн өтгөн сүү, бяслаг өрөм, хонь адууны мах, шар тос, чөмөгний тос, сонгино, гоньд, задь зэрэг бие тэнхрүүлэх бүлээн шимтэй идээ хэрэглэвэл зохимжтой.

Шар дийлэнх хүний хооллолт

Шар дийлэнх хүн нь эрч хүчтэй, биеийн хөгжил сайн, физиологийн үйл ажиллагаа сайн, бодисын солилцоо идэвхитэй байдаг. Ийм хүмүүс амархан өлсөж, байнга халууцдаг. Энергийн хуримтлал үүсдэггүй, ашиггүй сарнилт ихтэй, дотоод энерги нь бүрэн шингэхгүй хөлсөөр, уураар энергээ их алддаг. Шар дийлэнх хүн ямааны сүү, цэгээ, ааруул, хайнаг үхрийн шинэ мах, шинэхэн цөцгийн тос, төмс, лууван, цагаан будаа, арвай, гүүний саам зэрэг идээ удаа зохистой. Буцалгасан хүйтэн ус, ширгээсэн хярам уух сайн.

Бадгана дийлэнх хүний хооллолт

Бадгана дийлэнх хүн нь жин ихтэй, удаавтар явдаг. Ферментийн идэвх сул, зөөлөн хэвлийтэй. Учир нь галын илч багатай, өлсөж цангах нь удаан, энергийн ашиггүй алдалт багатай бөгөөд хуримтлах, нөөцөх идэвх сайн байдаг. Бага хооллолтоор энергийн алдалтыг нөхдөг. Харин жин нэмж, таргалах хандлага ажиглагддаг. Иймд ходоодны галын илчийн анхааран, хоол амтлагч, перец, гаа, сонгино, сармис, цагаан будаа, арвай, ямааны сүү, бяслаг, айраг, тараг зэргийн байнга хэрэглэвэл сайн.

Хооллолттой холбоотой нэмэлт мэдээллүүд:

  • Хоол хүнсийг хязгаартай хэрэглэж сурвал хүний бодисын солилцоо дасан зохицож 20-40 хувь буурдаг, энэ нь хүний бие махбодийн энергийн хэрэгцээг хангаж байна гэсэн үг. Хоол их идвэл фермент нь ихсэж, эсийн задралыг түргэсгэнэ. 360 хоногт нэг удаа задарч, их хооллосноос нас богисоно. Монголчууд эртнээс мацаг барьж гэдсээ цэвэрлэн, биеэ хөнгөлж муу энергээс өөрийгөө чөлөөлдөг байсан. Мацаг барьдаг таван өдөр бий. Шинийн 4, 8, 15, 22-нд нар, сарны таталцал 90-180 хувь энергийн өөрчлөлт давхцалд ордог.
  • Хүн хоолны өмнө цай, шингэн зүйл түлхүү ууж байх хэрэгтэй. Харин хоолны дараа ууж болохгүй.
  • Орчин үед хүнсний аюулгүй байдал алдагдаж, хиам, консерв зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн энерги багатай хоол ноёрхож байна. Үүнээс гадна бизнесийн чиглэлийн хоол амтаар татаж, хүмүүсийг дэглэмгүй хооллох зуршилд оруулж байна. Хүн байгалийн болоод сансрын энерги шингээсэн идээ ундаа, бэлчээрийн малын мах сүү, өрх гэр, үйлдвэрлэлийн цэвэр чанартай хүнс хэрэглэх нь эрүүл амьдрах гол үндэс юм.

Цагаан тан" эмнэлэг болон Ганаа эмчтэй холбоо барих: 

Хаяг: Улаанбаатар хот, МУБИС-ийн нүхэн гарцын урд талд, "Цагаан тан" эмнэлэг

Холбоо барих: 99232221, 80242221

Facebook page: Цагаан тан эмнэлэг