богино мэдээ New

Бүх ломбардыг бүртгэлжүүлнэ

манай улсад жилд 30 гаруй тэрбум төгрөг ямар ч хяналтгүй эргэлдэж байдаг гэнэ. Үүнээс найм орчим тэрбум нь хулгайд алдагдсан эд зүйл гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас онцолсон юм. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд 34 хуулийн төсөл, нэг хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд олон улсын гэрээ конвеци, терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс сэргийлэх үүднээс өдрийн зээлийг бүрэн зогсоож, бүх ломбардыг бүртгэлжүүлж санхүүгийн эх үүсвэрийг нь тодорхой болгохоор холбогдох хуулийн төсөлд тусгасан байна. 

Олон улсын жишигт санхүүгийн чиглэлийн бүх байгууллага заавал бүртгэлтэй байхыг шаарддаг аж. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Манайх шиг ямар ч санхүүгийн хяналтгүй улс байхгүй. Энэ бүртгэлгүй байдлаас болж иргэд хохирч, мөнгө хүүлэгчдийн золиос болж байна" гэлээ. 

Одоогоор манай улсад 1100 гаруй ломбард буюу барьцаалан зээлдүүлэгч үйл ажиллагаа явуулж буй талаарх тоон мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг ломбардаар зарж борлуулж байгаа нь хяналтгүй, нэгдсэн хууль эрхзүйн зохицуулалтгүй нь "гай" гэв. Мөн хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг гол сувгууд болох ломбардуудыг бүртгэлжүүлвэл иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь эрс багасах талаар тус байгууллагаас хэлж байлаа. 

Дашрамд дурьдахад манай улсад жилд 30 гаруй тэрбум төгрөг ямар ч хяналтгүй эргэлдэж байдаг гэнэ. Үүнээс найм орчим тэрбум нь хулгайд алдагдсан эд зүйл гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас онцолсон юм.