богино мэдээ New

"Ковид-19"-тай холбоотойгоор төрөөс нэмэлт боломжуудыг гаргалаа

Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. ОХУ-тай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд "Алт" хөтөлбөр хэрэгжүүлэх, хямд нефт авахаар болсон..

-Төрийн албан хаагчдийг тусгай нөхцөлөөр ипотекийн зээлд хамруулна-

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  УИХ-ын дарга, Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ "Ковид-19" вирустай холбоотойгоор ажлын байрыг хадгалах, эдийн засгийн чадавхийг сулруулахгүй байх нэмэлт арга хэмжээг авч эхлэх талаар онцолсон юм. 

Тэдний мэдээлэлд онцолсон боломжуудаас хүргэж байна. 

  • Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. ОХУ-тай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд "Алт" хөтөлбөр хэрэгжүүлэх, хямд нефт авахаар болсон.
  • Ипотекийн зээлийн төлөлтийн хугацааг дахин гурван сараар хойшлууллаа. 
  • Шатахууны үнээ тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, Монголбанк хамтран хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахуун 300 төгрөгөөр хямдарна. Цаашид 400 төгрөгөөр хямдруулна.
  • Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банк олон нийтийн хяналтад орно.
  • Өвчний тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч ажилчид, төрийн тусгай албан хаагчдыг тусгай нөхцөлөөр олгох ипотекийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгалах гэж үзэж байна. Мөн нийт зургаан сараар ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж байна.
  • Нэг зээлдэгчид батлан даалт гаргах
  • “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Татан буугдсан банкуудад байгаа төлбөрт хураагдсан хөрөнгийг эдийн засгийн эрэлтэд оруулж улсын хэрэгцээнд ашиглах ажлын хэсэг байгуулагдсан. 400 гаруй хөрөнгийг хураан авч битүүмжлээд байгаа.
  • ББСБ-уудыг цэгцлэх, нээлттэй ил тод хариуцлагатай болгоно. Дижитал буюу цахим хэлбэрт шилжүүлэх. Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль өргөн барьж батална.
  • Үүрэн телефоны компаниудтай уулзаж, цахим шилжилт болгохоор тохиролцлоо. Төсвийн тодотгол хийх ажлыг Засгийн газарт хариуцуулна.