богино мэдээ New

"Монос хүнс" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

"Монос хүнс" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр компанийн байранд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ..

Сэтгүүлч Л.Баатархүү

  "Монос хүнс" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр компанийн байранд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь тус компани ковид-19 вирусын тархалттай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны уриалгыг дэмжин цахим хурал хийх ажлыг эхлүүлсэн байна. 

Цахим хурал хийхтэй холбоотойгоор СЗХ-оос зөвлөмж ирүүлэхийг хүсжээ. 

Дашрамд дурьдахад "Монос хүнс" ХК өнгөрсөн онд дотооддоо IPO гаргаж 4004 хувьцаа эзэмшигчтэй, олон нийтийн компани болсон юм. Мөн уг компанийн хувьцааны нэгж ханш өчигдрийн байдлаар 69.90 төгрөгийн үнэтэй байна. 

Компанийн мэдэгдлийг энд дарж үзнэ үү.