богино мэдээ New

Олимпын наадмыг цуцлах нөхцөл байдал үүслээ

эцсийн гол шийдвэрүүдийг ирэх тавдугаар сард гаргах талаар Олон улсын олимпын хорооны төлөөлөгч Дик Паунд мөн "Associated Press” агентлагт өнгөрсөн мягмар гаригт өгсөн ярилцлагадаа дурьдсан аж. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Ирэх зуны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9 хүртэл Японы Токио хотноо болох Зуны олимпын 32-р наадам ковид-19 вирусын тархалтын улмаас хойшилж болзошгүй байдал үүсжээ. Энэ талаар Олон улсын олимпын хорооноос "Халдварын тархалт өндөр байгаа ийм үед хүмүүс Токио руу зорих уу гэдэг нь асуудал болж байна. Хэрэв корона вирусын халдвар буурахгүй бол олимпын наадмыг цуцалж болно" гэсэн байна. Гэхдээ одоогоор цуцлах эсэх талаар ямар нэгэн яриа хэлэлцээрт ороогүйг наадам зохион байгуулах комиссын дарга Тоширо Мүто онцлов. Ямартаа ч эцсийн гол шийдвэрүүдийг ирэх тавдугаар сард гаргах талаар Олон улсын олимпын хорооны төлөөлөгч Дик Паунд мөн "Associated Press” агентлагт өнгөрсөн мягмар гаригт өгсөн ярилцлагадаа дурьдсан аж.