Налайхын замын зарим хэсгийг 29-д нээнэ


2019-10-18 08:20:56 2

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Улаанбаатар хотын зүүн чиглэлийн гол зам болох Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын зарим хэсгийг энэ сарын 29-нд нээхээр болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шинээр хатуу хучилттай зам барьж буй уг чиглэлийг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөж байгаа. Олон улсын томоохон хотуудад мөрддөг автозамын стандартуудыг бүрэн шингээснийг мэргэжилтнүүд онцлов. Гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн байна. Одоогоор энэхүү ажилд 400 гаруй инженер техникийг ажилтнууд ажиллаж буй юм. 

Дашрамд дурьдахад БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг ийнхүү шинээр барьж байгаа. Өмнө нь хоёр эгнээ байсныг дөрөв болгож мөн дугуй, явган хүний зам нэмж барьж байгаа аж. 


Сэтгэгдлүүд

  • Mip

    2019-10-23

    сайн байна.

  • .

    2019-10-23

    сайн байна.