богино мэдээ New

Жилийн хоёрдугаар хагаст 38689 эх амаржлаа

Хүн амын цэвэр өсөлт 10.2 болж 1000 хүүхэд тутамд 12.9 хүүхэд төрж 2.7 хүн нас баржээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     Эрүүл мэнд, спортын яамны мэдээллээр улсын хэмжээнд жилийн эхний улиралд 38689 эх амаржиж 38867 хүүхэд өлгийджээ. Үүнээс нас баралт 8295 болж өмнөх оны мөн үеийнхээс 138 хүн буюу 1.7 хувиар өссөн байна. Нас баралтын хувьд өмнөх оныхтой адил түвшинд байгаа аж. Хүн амын цэвэр өсөлт 10.2 болж 1000 хүүхэд тутамд 12.9 хүүхэд төрж 2.7 хүн нас баржээ. Эхний хагас жилийн байдлаар улсын дундаж, 1000 хүнд ногдох төрөлтөөр Улаанбаатар хот 1.8, Баян-Өлгий 1.5, Говь-Сүмбэр 1, Ховд 0.7, Дорнод аймаг 0.6 пунктээр дээгүүр байна.  Харин Төв аймаг 6.1 пунктээр улсын дунджаас доогуур буй юм.