богино мэдээ New

Д.Сүндийгийн эсрэг худал мэдээллүүдийг зохион байгуулалттайгаар тарааж байна

УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт буюу Чингэлтэй дүүрэгт “Сахигтун” Үндсэн хуулийн эвсэлээс нэр дэвшигч Доржцэрэнгийг Сүндийг олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр зохион байгуулалттайгаар гүтгэх ажиллагааг хууль, хүчний байгууллагуудаас шалгаж, хариуцлага тооцож эхэлжээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт буюу Чингэлтэй дүүрэгт “Сахигтун” Үндсэн хуулийн эвсэлээс нэр дэвшигч Доржцэрэнгийг Сүндийг олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр зохион байгуулалттайгаар гүтгэх ажиллагааг хууль, хүчний байгууллагуудаас шалгаж, хариуцлага тооцож эхэлжээ.

 Тодруулбал, сурталчилгааны сүүлийн хоногуудад түүний “Нэрийг нь татах гэж байна”, “50000 төгрөг тарааж байгаад баригдлаа”, "Сүндий архи тараалаа", "Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна" мөн олны танил нэр бүхий хүмүүс “Хоёр эхнэртэй”, “луйварчин”, “хүчирхийлэгч”, “Ээж нь мөнгө хүүлж байна” зэрэг мэдээллийг нэрээ нуусан хуурамч хаягуудаар маш ихээр цацсан. Энэ нь сонгогчдынх нь сэтгэлзүйг төөрөгдүүлэх, хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд ноцтойгоор халдах байдал газар авсан учраас хуулийн байгууллагууд шалгаж эзэн холбогдогчдыг нь тогтоон хариуцлага хүлээлгэж эхэлсэн байна.