богино мэдээ New

“Жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх компани шийдэгдээгүй байна” гэв

35000 орчим материал хүлээлтэд байна. Бэлдэц орж ирээд нийлүүлэлт хийгдчих юм бол сарын дотор хэвлээд, тарааж өгөх бүрэн боломжтой. .

Сэтгүүлч Х.Ариунаа /www.tugeene.mn/

“Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй удаж байна” гэсэн уншигчдийн хүсэлтээр манай сайт ЦЕГ-ын Лиценцийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос дараахи тодруулга авлаа.

-Жолооны үнэмлэх өнөөдрийн байдлаар хэвлэгдэхгүй байгаа. Учир нь үнэмлэх хэвлэх бэлдэц, хувь дагалдах хэрэгсэл нь дууссан. 2016 онд худалдаж авах хувь дагалдах хэрэгслийн тендерийг зарлаад шалгаруулалтын эцсийн шатандаа орчихсон явж байна. Тухайн шалгаруулалт сарын өмнө дуусахаар байсан ч шалгаруулалтад орсон компаниуд гомдол гаргасны улмаас хойшлогдсон байгаа. Түүнчлэн энэ  онд худалдаж авах дээрх хэрэгслүүд манайд нийлүүлэгдээгүй байна. Тендер шалгаруулалт дуусаад тухайн байгуулагатай гэрээ байгуулсны дараа бүтээгдэхүүн нийлүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, бэлдэц нийлүүлж эхлэнгүүт үнэмлэх хэвлэж эхлэх юм.  

Лицензийн төвд 2016 оны дөрөвдүгээр сарын 10-аас өмнө захиалгаа өгсөн иргэдийн жолооны үнэмлэх хэвлэгдээд гарчихсан. Энэ хугацаанаас хойш захиалгаа өгсөн, үнэмлэхээ солиулж байгаа, дахин олгох, хаяж үрэгдүүлсэн, ангилал ахиулсан, шинээр жолооч болсон иргэдийн 35000 орчим материал хүлээлтэд байна. Бэлдэц орж ирээд нийлүүлэлт хийгдчих юм бол сарын дотор хэвлээд, тарааж өгөх бүрэн боломжтой. Бидний тооцоолсноор наадмын өмнө иргэддээ үнэмлэхийг нь өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хугацаанд жолоо барьж байгаа иргэддээ Хууль зүйн сайдын  2015 оны А\189 дүгээр тушаалаар баталсан жолоочийн түр зөвшөөрлийг олгоод эхэлчихсэн. Энэ нь гурван сарын хугацаатай “Монгол Улсын хил дотроо жолоо барьж болно”  гэсэн түр үнэмлэх бий.Түр үнэмлэхний зөвшөөрөл нь иргэдээс ямар нэгэн төлбөр мөнгө авахгүйгээр үнэгүй хэвлэж олгодог.