богино мэдээ New

Наадамын ёслолын ажилгааг Н.Наранбаатар найруулахаар болжээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын нээлт хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавихаар болжээ. .

Эх сурвалж: www.news.gogo.mn

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын нээлт хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавихаар болжээ.

Харин төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулсан байна.

Наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэж Үндэсний их баяр наадмын комисс шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээр ахлуулан байгуулсан юм.

Шалгаруулалтын удирдамжийг соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн 20 орчим байгууллагад албан тоотоор хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан талаар Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хорооны дарга, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.