богино мэдээ New

ОХУ, Хойд Солонгос хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

“Хойд Солонос ОХУ-д Украйныг устгах зэвсэг нийлүүлвэл тэд шангаа хүртэх болно” гэж тус улсын Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн долоодугаар сард Хойд Солонгост айлчилсан. Уг айлчлалын хүрээнд яригдсан ажлуудын нэг нь тус хоёр улс хамтарсан цэргийн сургуулилт хийх талаар аж. Энэ нь ч ажил хэрэг болж эдгээр өдрүүдэд хэзээ, хаана хийх талаар талууд ярилцаж буй юм байна.

Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс ОХУ-д танк эсэргүүцэгч пуужин, их бууны сум зэргийг нийлүүлж хариуд нь Москвагаас хиймэл дагуул, цөмийн тээвэрлэгч шумбагч онгоц зэргийг өгөхөөр ярилцжээ. Гэвч уг зэвсэг нийлүүлэлтийг АНУ эрс эсэргүүцэж буй юм. “Хойд Солонос ОХУ-д Украйныг устгах зэвсэг нийлүүлвэл тэд шангаа хүртэх болно” гэж тус улсын Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0