богино мэдээ New

Халдвар авсан 6600 хүний 6000 нь дархлаажуулалтдаа хамрагдаагүй байна

Дархлаажуулалт хийлгэснээр нас баралтыг, өвчний хүндрэлийг 88-100 хувь хамгаалж байгаа аж. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Корона вирусын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван хоногт халдвар авсан 6600 иргэний 6000 нь дархлаажуулалтдаа хамрагдаагүй байгааг тус яамнаас онцлов. Эдгээр хүмүүсийн 90 хувь нь вакцины 2-р тундаа хамрагдаагүй, огт хийлгээгүй, нэгдүгээр тунтай, архаг хууч өвчтэй иргэд хамаарч байна. Бүх төрлийн дархлаажуулалт хийлгэсэн иргэдээс 0,5 хувь нь л халдвар авчээ. Дархлаажуулалт хийлгэснээр нас баралтыг, өвчний хүндрэлийг 88-100 хувь хамгаалж байгаа аж. 

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 2386 хүн шинээр халдвар авав. Ингэснээр Монгол Улсад 80733 хүн корона вирусын халдвараар өвчиллөө. Түүнчлэн маш хүний тоо 184 болтлоо өсөөд байна. Энэ нь нас баралтын эрсдлийг улам бүр нэмэгдүүлж буйг тус яамнаас анхаарууллаа.