богино мэдээ New

Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагчдын хууль бус үйлдэл тогтоогджээ

Сант сургуулийн захирал, удирдлагууд “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг нэр хүндэд нь халдсан гэж эрүүгийн хуулийн 111.1, онц их хэмжээний залилан мэхэлсэн гэж эрүүгийн хуулийн 148.4-оор эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад удаа дараа шалгуулж ирсэн ч энэ нь нотлогдоогүй байна. Б.Батдэлгэрийг гэм буруугүй гэж СБД-ийн прокуророос үзжээ. .

   Сант дунд  сургууль, "Бүрэн цутгамал" компанийн хоорондын маргаан дөрвөн жил үргэлжилж  байгаа ажээ. Маргаан хамгийн анх 2013 онд тус сургуулийн өргөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй иргэний хэрэг байсан боловч захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг гээд цагдаа, шүүхийн байгууллагын шатанд шилжиж, удаан үргэлжилсний эцэст 2016 онтой золгосон байна.

      Энэ хугацаанд Сант сургуулийн захирал, удирдлагууд “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг нэр хүндэд нь халдсан гэж эрүүгийн хуулийн 111.1, онц их хэмжээний залилан мэхэлсэн гэж эрүүгийн хуулийн 148.4-оор эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад удаа дараа шалгуулж ирсэн ч энэ нь нотлогдоогүй байна.  Б.Батдэлгэрийг гэм буруугүй гэж СБД-ийн прокуророос үзжээ. Харин түүнийг “Чанаргүй барилга барьсан” гэх эрүүгийн хуулийн 174.1-ээр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин буруутгаж цагдаад дахин гомдол гаргажээ. 2016 оны гуравдугаар сар хүртэл мөрдөн байцаалтын шатанд чанаргүй барилга барьсан гэх  асуудал нь нотлогдоогүй юм.

    Гэвч “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин Эрчим хүчний яаманд хүсэлт тавьж, тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Даваадоржийн гаргасан мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн албан шаардлага, мөн байцаагч П.Даваадорж, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.Магсаржалам, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболат нарын гаргасан мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-ны өдөр  цагдаад өгчээ.

    “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин 2015 оны гуравдугаар  сарын 2-ны өдөр ЭХЯ-нд хүсэлт гаргасан бөгөөд 1 хоногийн дараа П.Даваадорж байцаагч албан шаардлагаа газар дээр нь очиж шалгалгүйгээр үйлдсэн байна. Байцаагч нарын акт гаргасан талаар “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр дараах тайлбарыг хийж байгаа юм.

Тэрбээр “П.Даваадорж нь өргөтгөлийн барилгын зураг харж байгаад албан шаардлагаа бичсэн гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Хэдийгээр орон тооны бус мэргэжлийн хяналтын байцаагч ч гэсэн хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын хуулийн 5-р зүйлийг баримтлах ёстой” гэсэн юм.

      Д.Зургаанжин хоёр дах удаагаа ЭХЯ-нд хүсэлт тавьсны дагуу  Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Даваадорж, Г.Магсаржалам, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболат,  ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Гансүх,  Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Нямдаш нар нь  2016 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн №01/2016 тоот албан дүгнэлтийг бичихдээ газар дээр нь очиж үзсэн гэх боловч хяналт шалгалтын ямар ч баримт байдаггүй ажээ. Сант сургуулийнхан хүсэлтээ яаманд өгсөн байтал яагаад мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн бланк ашиглаж, тэр бланк дээр нь Улсын байцаагчийн эрхгүй ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Гансүх,  Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Нямдаш нар гарын үсэг зурсан нь анхаарал татаж байгаа юм.

    Эдгээр байцаагч нарын гаргасан албан шаардлага, дүгнэлтэд дурдагдсан алдаа, дутагдлыг “Бүрэн цутгамал” ХХК хүлээн зөвшөөрдөггүй байна. Иймд тус компанийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд илт хууль бус актаар тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

     ЭХЯ-ны Хяналт,шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Даваадоржийн гаргасан 2015.03.03-ны өдрийн №2015/01-59-07-002 тоот албан шаардлага, мөн  байцаагч П.Даваадорж, Г.Магсаржалам, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболат,  ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Гансүх,  Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Нямдаш нарын гаргасан албан дүгнэлтийг энэ оны тавдугаар сарын 4-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар  ИЛТ ХУУЛЬ БУС АКТ  болсон гэдгийг тогтоожээ.

        Эдгээр хүмүүсийн гаргасан мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагаас болж, Иргэн Б.Батдэлгэрт  ЭХТА-ийн 174.2 – оор ”Чанаргүй барилга барьсан” зүйл ангиар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт бичиж, Улсын яллагч гол нотлох баримтаа болгож, “Чанга дэглэмтэй хорих ангид 8 жил, албан тушаал эрхлэх эрхийг гурван жилээр хасах яллах санал гаргаж байжээ. Мөн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд яллах саналаа “Чанга дэглэмтэй хорих ангид 5,1-н жил, албан тушаал эрхлэх эрхийг 2-н жилээр хасах санал” гаргаж байсан байна. Ийнхүү гэм буруугүй хүнийг гүтгэн яллагчаар татаж, олон жилийн ял төлөвлөж байсан гэж Б.Батдэлгэр тайлбарлалаа. Гэвч энэ хэрэг энэ оны долдугаар сарын 16-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.

Хууль зөрчсөн албан хаагч нар хариуцлага хүлээх үү

        Энэ хэлмэгдүүлэлтэд мэргэжлийн хяналтын орон тооны бус улсын байцаагч нар голлох үүрэгтэй оролцсон байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Х.Бекболат, П.Даваадорж, Г.Магсаржалам нар мэдүүлэхдээ, “Галын аюултай байсан. Бид албан шаардлага, дүгнэлтээ гаргаж өгөөгүй бол цаашид аюултай нөхцөл байдал үүсэх байсан” гэжээ. Хэрвээ эдгээр байцаагчид газар дээр нь үнэхээр үзэж шалгасан бол, аюултай байсан бол үйл ажиллагааг нь шууд зогсоох  эрх нь нээлттэй байсан аж. Учир нь тухайн үед тус өргөтгөлийн барилгыг Улсын комисст өгөөгүй мөртлөө Сант сургуулийнхан хүүхдүүд хичээллүүлж ашиглаж байсан байна. Ашиглаж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар тогтоож, өнгөрсөн оны гуравдугаар сард ашиглалтыг зогсоох акт гаргасан байдаг.

       Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн албан планк хэрэглэж, Төрийн хяналт шалгалтын хууль, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт” Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмүүдийг зөрчсөн албан хаагч нарт хуулийн хариуцлага хүлээлгээгүй байна. Дээрх хууль бус үйл ажиллагаа явуулж, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж, иргэнийг хохироосон үйлдэлд нь хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна. 

Байцаагч нарыг буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэр: 

Т.Түвшин /news.zindaa.mn/