Казах хэл дээр бичсэн товхимол, их хэмжээний мөнгө хураалаа


2017-06-24 16:10:35 3

www.news.mn Сэтгүүлч Т.Номин

   Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид их хэмжээний ачсан авто машиныг саатуулжээ. Энэ талаар тус аймгийн цагдаагийн цагдаагийн алба хаагч Н.Буянхишиг мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улсын хэмжээнд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Аймгийн замын цагдаагийн пост дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид өчигдөр 0308 УНҮ автомашиныг зогсоож, шалгалаа. Ингэхэд их хэмжээний мөнгө, казак хэл дээр хэвлэгдсэн товхимол, CD ачсан байсан. Ямар учраас их хэмжээний мөнгө зөөвөрлөж явааг жолоочоос асуухад “ачаанд юу байсныг мэдэхгүй. Баруун аймгуудад хүргэж өгөхөөр явж байна” гэж хариулсан. Их хэмжээний мөнгийг хэн баруун аймаг руу явуулсан болох, ямар зорилгоор ашиглах гэж байсныг одоогоор шалгаж байгаа аж.

Бичлэгийг доорхи инкээс үзнэ үү. 

https://www.news.mn/?id=3720


Сэтгэгдлүүд

  • ид шидтэн Халтмаагийн сүнс боссон

    2017-07-05

    Монголд хууль мөнгөтэй хүнд үйлчилдэг болов уу!? Сонгуулийн хуулинд арай саналыг мөнгөөр худалдаж болно бас худалдан авч болно гэсэн заал арай баймааргүй л юм.Баттулга 17-н чингэлэг спиртийгганцхан шөнийн дотор ус болгодог ид шидтэй юм хойно энэ мөнгөө алга урвуулахын зуурт цав цуагаан цаас болгоод урвуулчих байлгүй дээ

  • Dgmmelusy pffux HNKJKK

    2017-07-05

    Хөөрхий минь хасгууд хийгээгүй шүү. Баттула л сонгуулийн хар ПИАР хасаг хэл дээр хийлгүүлж санал худалдаж авах мөнгө,зөөгчөө хэрхэн ажиллах гээд зааврууд байгаа гэсэн.Хөдөөд хэдээр санал худалдаж авсан бол.!?Хотын гэр хорооллоор лав тавин мянган төгрөгөөр санал худалдаж авсан авсандаг

  • yumbe

    2017-06-24

    oo muu lalarnuud. ene hasguudiin hiij bga ajil