богино мэдээ New

Хөрсөн дээр -40 хэм хүрвэл сургууль, цэцэрлэгийг амраана

Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор эцэг эхчүүдийн дунд сургууль, цэцэрлэгийг амраах нь зүйтэй гэсэн хэлэлцүүлэг өрнөөд байгаа билээ. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор эцэг эхчүүдийн дунд сургууль, цэцэрлэгийг амраах нь зүйтэй гэсэн хэлэлцүүлэг цахим ертөнцөд өрнөөд байгаа билээ. Тэгвэл БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, цочир хүйтрэх үеэр хөрсөн дээр -40 хэм хүрвэл сургууль, цэцэрлэгийг амраана гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас шаардлагатай гэж үзэн тус яаманд албан тоот хүргүүлсэн тохиолдолд холбогдох шийдвэрийг гаргана гэдгийг мэдэгдсэн юм. Салбарын багш ажилчдын мэдээлж байгаагаар хичээлийг олон хоногоор тасалдуулах нь дөнгөж үсэг бичиж, тоо сурч байгаа бага ангийн хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолсон юм. Боловсролын тухай хуулийн 15.З-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцлийг харгалзан Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” хэмээн заасан байдаг аж.