богино мэдээ New

Авлигад өртөх магадлалаар БХБЯ бусад яамдаас тэргүүлжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарын судалгааг танилцуулсан  юм. 2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтад яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаад нь Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус орсон байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт жагсаж удаад нь АМГ, ГЕГ мөн багтсан. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтжээ.