богино мэдээ New

НИТХ-ын Ажлын албаны даргаар М.Буяндэлгэрийг томиллоо

Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг тус албанд түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа..

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг тус албанд түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

М.Буяндэлгэр нь 1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016 онд Швед улсын Явле Их Сургууль, магистр, 2009-2016 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан. 2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015  онд Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс