богино мэдээ New

Б.Чойжилсүрэн: Хагас кокс бол шахмал түлшний дараагийн сайжирсан үе шат

Энэ бол түлшний агаар, орчинд үзүүлэх хор нөлөөгийн хувьд илүү эерэг сайжирсан дараагийн үе шат нь. Гэтэл иргэд эсрэгээр нь шүүмжлээд байна..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Монгол Улсын Засгийн газар түүний харъяа яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг агентлагуудаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд олон төсөл хөтөлбөр, судалгаан дээр үндэслэсэн ажлууд хийж буй. Үүний нэг нь энэ 2023-2024 оны өвлийн сард турших хагас коксжсон түлшний асуудал. Энэ асуудал олон нийтийн дунд томоохон мэтгэлцээн өрнүүлээд буй ч салбарын мэргэжилтнүүдийн зүгээс шинжлэх ухаанч тайлбарыг өгөөд буй. 

Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс хагас коксжсон түлштэй холбоотой дараахи тайлбарыг авлаа. 

-Нийслэлийн агаар, орчны асуудлыг сайжруулах хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Засгийн газар, Эрчим хүчний яам гээд олон газар, олон хүний хүч хөдөлмөр орж байна. Агаарын чанарыг сайжруулахад дэлхийн томоохон хотууд уг асуудлаа хэрхэн шийдсэн, яаж гарсан гээд олон судалгаа, туршлагыг ч судалж, мэдэж байна. Энэ 2023 оны 11-с, 2024 оны нэгдүгээр сар буюу утааны оргил үед хагас коксжсон түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглүүлэх талаар бодлогын асуудал яригдаж байгаа. 

Энэ бол түлшний агаар, орчинд үзүүлэх хор нөлөөгийн хувьд илүү эерэг сайжирсан дараагийн үе шат нь. Гэтэл иргэд эсрэгээр нь шүүмжлээд байна. 177 тэрбумын бонд гаргах асуудал байгаа. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж буй. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450 мянган төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150 мянган төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр бичдэг. Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ.

Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна.

Тэрбээр ийн ярилаа. Ямартаа ч одоогийн сайжруулсан шахмал түлшний дараагийн сайжруулсан үе шат нь хагас коксжсон түлш. Энэ нь агаар орчинд үзүүлэх олон хортой химийн элементүүдийг бууруулдаг гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон тоон мэдээлэл олон бий.