богино мэдээ New

Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх чадавхигүй байна

Одоогоор банкууд өөрийн эх үүсвэрээр жилийн 12-14 хувийн хүүтэй орон сууцны урт хугацааны зээл олгоод явж буй юм байна. Гэсэн хэдий ч эрэлт өндөр байгаа учраас зээл хүссэн иргэд хүлээх, сөрөг нөхцөл байдал үүсжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамгийн бодитой шийдэл нь айл өрхүүдийг орон сууцжуулах шийдэл. Өнгөрсөн 2013 оноос эхэлж овоо дорвитойгоор хөдөлж байсан нь ипотекийн зээл байв. 

Гэхдээ уг зээлийн гол эх үүсвэрийг Монголбанк хариуцаж байлаа. Гэвч өнгөрсөн зургаадугаар сарын 30-аар төв банк журам ёсоор Засгийн газарт хариуцуулсан юм. Харамсалтай нь Монголын банкны холбоо зэрэг байгууллагуудаас мэдэгдэж байгаагаар Засгийн газар одоогоор ипотекийн зээлийг үргэлжлүүлэх чадавхигүй байгаа аж. 

Нэг ёсондоо одоо ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар хариуцан үргэлжлүүлэх юм. 

Одоогоор банкууд өөрийн эх үүсвэрээр жилийн 12-14 хувийн хүүтэй орон сууцны урт хугацааны зээл олгоод явж буй юм байна. Гэсэн хэдий ч эрэлт өндөр байгаа учраас зээл хүссэн иргэд хүлээх, сөрөг нөхцөл байдал үүсжээ. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0