богино мэдээ New

Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар энэ сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд албан ёсны айлчлал хийнэ.
 
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсынТөрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцох юм байна. Мөн айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

 Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах "Шинэ манлайлагчид"-ын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох аж.

Эх сурвалж: Засгийн газрын

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар