богино мэдээ New

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж статистикийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна..

Мэндчилгээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж аймгийнхаа болон Монгол Улсад статистикийн салбарын хамт олон үе үеийн статистикчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Тус салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, сум багийн ажилтнууд, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч, эдийн засагч статистикийн мэдээлэгч, хэрэглэгч нартаа түүх ойн өдрийн мэндийг дэвшүүлж, ажлын амжилт амьдралд нь сайн сайхныг хүсье" гэлээ.