богино мэдээ New

Д.Ган-Очир: Эдийн засгийн өсөлт 2,6 хувьтай байхаар төсөөллөө

Энэ нь импортын орцыг ашигладаг салбаруудын үйлдвэрлэлийг сааруулна.

Сэтгүүлч С.Ариунзул

   Сүүлийн үеийн гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал төсөөлж байсан өсөлтөөс доогуур тоотой гарах төлөвтэй байгааг судлаачид, эдийн засагчид онцоллоо.

Тухайлбал, төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "Цар тахлын хөл хорио суларч байгаатай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний салбарт сэргэлтүүд үргэлжилж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн эрчим хүчний салбарт сэргэлт гарч байна. Энэ өсөлтүүд цаашдаа үргэлжилнэ гэж харж байгаа.

Гэвч эдийн засгийн өсөлт оны өмнөх төсөөлж байсан таван хувьд хүрэх төлөвгүй харагдаж байгаа. Тодорхой бус хүчин зүйлийн нөлөөтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ онд 2,6 хувь байх болов уу гэж харлаа.

Харин нөгөө талдаа импортын орцуудын зардал өсөж байна. Зардлын энэхүү өсөлт нь үйлдвэрлэлийг бууруулах нөлөө үзүүлж байгаа. Мөн хил гааль дээр байгаа хязгаарлалтуудтай холбоотойгоор зарим үйлдвэрлэлийн орц хугацаандаа орж ирж чадахгүй байна. Энэ нь импортын орцыг ашигладаг салбаруудын үйлдвэрлэлийг сааруулна" гэлээ.