богино мэдээ New

Х.Баттулга: Ерөнхийлөгч байсан нөхөр яагаад намын даргын сунгаанд нэр дэвшиж байна вэ гэж гайхаж байгаа байх

Сэтгүүлч Л.Баатархүү

    Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид Өмнөговь аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзлаа. Өмнговийн хувьд орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулсан аймгуудын нэг юм. Нэр дэвшигч Х.Баттулга намын гишүүддээ хандаж ийн онцоллоо. 

-Ерөнхийлөгч байсан хүн намын даргын сонгуульд яагаад нэр дэвшиж байна вэ, гэж гайхаж байгаа байх. Миний бие УИХ-д гурван удаа сонгогдсон мөн хоёр удаа Засгийн газарт сайд хийж байсан. Сайд хийж байхдаа томоохон том төсөл, бодлогуудыг УИХ-аар батлуулж байлаа. Тухайлбал, аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуй бодлого, арьс шир боловсруулах үйлдвэр, төмөр зам гээд оло бийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ би намдаа өрөө төлөх ёстой. Улс төрийн туршлагаа ч ашиглаад энэ удаа намаа нэгтгэх, олонхи болохын төлөө нэр дэвшиж байна.