богино мэдээ New

“2024 он гэхэд 4.1 сая орчим суудал нийлүүлэх боломжтой” гэв

2019 оны үзүүлэлтээр олон улсын 22 чиглэлд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Агаарын харилцааг өргөжүүлэх, либералчлалыг хөгжүүлэн, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлснээр 2024 он гэхэд 4.1 сая орчим суудал нийлүүлэх боломжтой гэж үзэж байна..

-Иргэний нисэхийн салбарын "Шинэ сэргэлтийн бодлого" сэдэвт хэлэлцүүлэг боллоо-

Сэтгүүлч С.Ариунзул

   Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх “Монголын эдийн засгийн форум-2022” урьдчилсан хэлэлцүүлэгт “Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдээлэл хийлээ.

Мөн агаарын тээврийн либералчлал, агаарын тээвэр ба аялал жуулчлал, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийн зангилаа төв байгуулах талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан юм.
Тэрбээр “Агаарын тээврийн либералчлал гэдэг нь төрийн үүрэг оролцоог бууруулах эрхзүйн зохицуулалт юм. Олон Улсын агаарын тээвэрлэгчдийн  холбоо (IАТА)-ны эдийн засгийн тойм судалгаагаар агаарын тээврийн салбарт либералчлалыг хэрэгжүүлэхэд хоёр үзэл баримтлалд тулгуурлаж байна. 

агаарын тээврийн хөгжил

Нэгдүгээрт, агаарын харилцааны хоёр талт гэрээ хэлэлцээр хийх уламжлалт ойлголтыг өөрчилж, олон талт агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёрдугаарт, агаарын тээвэрлэгчдийн өмчлөлд гадаад улсын этгээдийн оролцоог хязгаарласныг өөрчлөх, үндэстэн дамнасан агаарын тээвэрлэгч аливаа улсад чөлөөтэй үйл ажиллагаа явуулах гэсэн хоёр үзэл байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс агаарын тээврийн салбарт 39 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй байна. Манай улс агаарын тээврийн салбарын 2019 оны үзүүлэлтээр олон улсын 22 чиглэлд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Агаарын харилцааг өргөжүүлэх, либералчлалыг хөгжүүлэн, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлснээр 2024 он гэхэд 4.1 сая орчим суудал нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ боломжуудыг төрийн байгууллага болон аялал, жуулчлалын АВИА компаниуд хамтран, үр дүнтэй  ажиллавал дээрх үр дүн гарна” гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1