богино мэдээ New

Тэнцвэртэй хөгжил,тэнцвэртэй өсөлтийг бий болгохын төлөө "том тулаан"-ыг эхлүүлнэ

Ширнэнбаньдын Адьшаа миний зорилго бол яах аргагүй тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтрүү Ховдчуудаа дагуулах. Мэдээж нэг хүний хийж бүтээж чадах ажил биш ч хэн нэгэн сэтгэл гаргаж, идеал нь болж, туг барихаас өөр аргагүй болж байна. .

Хуульч Ширнэнбаньдын Адьшаа

  Ширнэнбаньдын Адьшаа миний гол зорилго тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт рүү Ховдчуудаа дагуулах. Мэдээж нэг хүний хийж, бүтээж чадах ажил биш ч хэн нэгэн сэтгэл гаргаж, идеал нь болж, туг барихаас өөр аргагүй болж байна.

Корона хэмээх аюулт цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ хүнд цаг үед баян хоосны ялгаа улам их тод мэдрэгдэж, баялгийн тэгш бус хувиарлалт ямар их газар авч буйг анзаарах тусам итгэл хөсөрдөж, сэтгэл өвдөнө. Би хуульч хүнийхээ хувьд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдвол тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтийн бодлогыг заавал баримтлан ажиллах болно.

Өнгөн дээрээ болоод байгаа мэт боловч, үнэн чанартаа Ховд аймгийн хөгжил, өсөлт суларч эдийн засгийн тэнцвэр алдагдаж байгааг олон баримт, жишээ харуулах боллоо.

Өнгөрсөн оны 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Ховд аймаг 14-р байранд жагсаж сүүл мушгиж эхлэв. Харьцуулж харвал 2016 онд Ховд аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлт 70 хувьтай байсан бол өнөөдөр өрсөлдөх чадамж нь улам бүр дордож 59.76 хувьтай болж 10 гаруй хувиар буурсан байх юм. Би, тоо баримтаар ч, тоглоом шоглоомоор ч  эрх мэдэлтний хөргөгчний хаалга татаж үзснээрээ ч, иргэдийнхээ аж амьдралтай ойр явдгийн хувьд ч энэ бүхнийг гадарлах хүн.

Тиймээс миний бие Монгол Улсдаа, Ховд аймагтаа тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлтийн бодлогыг бий болгохын төлөөх “том тулаан”-ыг эхлүүлэх болно.
Хэрвээ эрх мэдэлтэй зарим нь итгэхгүй байгаа бол жирийн иргэдийнхээ хөргөгчний хаалгыг татаж үзээд, өөрийнхтэйгээ нэг харьцуулаад харчихаарай.
Ард иргэдийн маань ажил эрхлэлтийн байдал уналтад орж, эдийн засгийн салбаруудын өсөлт уруудаж байгааг аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээс ч харж болно.

Арван жилийн өмнөх Ховд хэдэн төлөвлөгөө муутай барилга, байгууламжийг эс тооцвол бахь байдгаараа байна. Ажилгүйдэлд Ховд ялагдаж байгаа. Иргэдийн нэмэлт орлогын эх үүсвэр, эдийн засгийг солонгоруулж хөгжүүлэх боломж туйлын хязгаарлагдмал. Уг аймагт аялал жуулчлалын том нөөц боломж бий. Ховдыг даваад зэргэлдээх аймгууд руу жуулчид явчихаад байгааг бид нүдээ аниад хараад сууж болохгүй. Миний бие баруун монголчуудын өв соёл, зан заншлын онцлогийг түгээн дэлгэрүүлэх, гадна, дотны жуулчны хөл татах гэж гандан хийд бас бус бүтээн байгуулалтууд хийснийг нутгийн олон үнэлэн ярьцгаадаг. Баруун бусын тулгуур төв гэж хаяглаж явах ч энэ пайзандаа хүрэх хөгжлийн боломж тааруу харагдаж байна. Эдгээр байдлаас үүдэж нутгийн ирээдүй ямар болоод буйг бэлхнээ харж болно.

Энэ ч үүднээс миний бие аймгийн хувьд дэд бүтэцдээ анхаарч ус дулааны асуудлыг шийдвэрлэх, бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, хог хаягдал, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж, татварын таатай нөхцөл бий болгох замаар тэнцвэртэй хөгжил рүү Ховдчуудтайгаа хамт алхах болно.

Ардчилсан намын зүгээс танилцуулж байгаа “Малчин өрх бүрийг бизнес эрхлэгч болгон хөгжүүлж тогтмол орлоготой, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх “Чинээлэг малчин”, “Шинэ хөдөө”, “Шинэ сум” хөтөлбөрүүдийг би дэмжиж байгаа. Үнэндээ алслагдсан Ховд нутагтаа санан санан ирэх сайхан ч хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр алдагдсныг мэдэрч байх бас хэцүү. Тэнцвэргүй хөгжлийн өртгийг багасгаж, алслагдсан нутгийнхаа айл өрх бүрд өсөлтийг мэдрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.

Би, байгалийн баялгийн үр өгөөжийг өрх бүрт өв тэгш хүртээх, Баялгийн сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байгаа. Намайг Ширнэнбаньдын Адьшаа гэдэг гэж өөрийгөө танилцуулах шаардлага надад үгүй. Харин тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт рүү Ховдчуудаа дагуулах Ховдын Адьшаа гэдгээр нь ярьж, хэлж өгвөл сонгогч таньд талархах болно.

УИХ-ын ээлжит сонгуулийн 16-р тойрогт нэр дэвшигч

Ширнэнбаньдын Адьшаагийн Сонгуулийн штаб