богино мэдээ New

“МАНАН” бүлэглэлийн Ховд дахь салбар Ш.Адьшааг намнах ажиллагаагаа эхлүүлжээ

Сонгуулийн сурталчилгааны ид дунд үед өндөр рейтингтэй яваа өрсөлдөгчөө гүтгэн доромжлох ажиллагаан дээр “Хүчээ нэгтгэх” хандлага зарим тойрогт илт ажиглагдаж эхэллээ..

  Энэ жилийн УИХ-ын сонгууль цахим орчинд илүү хүчтэй өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны ид дунд үед өндөр рейтингтэй яваа өрсөлдөгчөө гүтгэн доромжлох ажиллагаан дээр “Хүчээ нэгтгэх” хандлага зарим тойрогт илт ажиглагдаж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын 16-р тойрогт буюу төрөлх нутаг Ховд аймагтаа Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Адьшааг намнах ажиллагаа цахим орчинд захиалгатайгаар өрнөж байна. Түүнийг өнгөрсөн 2012 онд бие даан нэр дэвшиж байхад нь хүртэл “Ш.Адьшааг баривчлаад явжээ” гэх мэт худал, хар мэдээлэл тарааж байжээ.

 “Тэнцвэртэй хөгжил-Тэнцвэртэй өсөлт рүү Ховдчуудаа дагуулна” уриатай нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшааг Ховдын “МАНАН” бүлэглэл ийнхүү онилох болсон нь учиртай. Хэрвээ Ш.Адьшаа Ховдод ялалт байгуулвал МАНАН бүлэглэлийн “Ховд дахь салбар”-ын суурь ганхах болохоор өрсөлдөгчид нь таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой. Мөн Ш.Адьшаагийн хувьд ямар ч улстөрч, улс төрийн нам, гадна дотны удирдлагуудтай “ам хэлээ ололцоод явчихдаг” гэж нутгийнхан нь төдийгүй мэргэжлийн хүрээнийхэн онцолдог.

Тэрбээр гаалийн Баатарын хэрэгт холбогдуулсан ч гэм буруугүй нь нотлогдож цагаадсан байдаг.

Дашрамд дурьдахад “МАНАН” бүлэглэлтэй тэмцдэг гэх “ШИНЭ ЭВСЭЛ”-ийн зарим “сураггүй гар” ч тэдэнтэй нийлж нэр дэвшигч Ш.Адьшааг “намналцаж” яваа аж.