богино мэдээ New

Б.Наранхүү тэргүүтэй таван гишүүн чуулганы нээлтэд ирсэнгүй

2016 оны хаврын чуулганы хуралдаан өндөрлөхөд энэ эрхэм 74 цагийг тасалж, 32 цагийг гадаадад томилолтоор, 21 цагийг гадаадад өнгөрүүлсэн аж. .

   Тоймч Л.Баатархүү

    УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Хуралдаанд 76 гишүүнээс тав нь буюу УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ы Б.Наранхүү, өмнө нь Монголбанкины дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан /Дархан-Уул аймгаас сонгогдсон/, О.Содбилэг, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар ирсэнгүй.

Эдгээр гишүүдээс хамгийн их хуралдаан тасалдаг нь Б.Наранхүү, О.Содбилэг нар гэх тоон мэдээлэл бий. Б.Наранхүүгийн хувьд өмнөх парламентаар таслалтаараа “толгой цохьдог” байв. Тодруулбал, 2015 оны зургаадугаар сарын эхээр чуулган нийт 19 удаа хуралдахад Б.Наранхүү 11, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүн байхдаа ес, О.Содбилэг зургаан удаа тасалж байжээ.

Б.Наранхүү өнгөрсөн жилийн хаврын чуулганаар мөн л хамгийн их таслалттай гишүүн байсан. УИХ-ын чуулган нийт 166 цагтай байдаг бөгөөд 2016 оны хаврын чуулганы хуралдаан өндөрлөхөд энэ эрхэм 74 цагийг тасалж, 32 цагийг хөдөө орон нутагт, 21 цагийг гадаадад томилолтоор өнгөрүүлсэн аж.