МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон О.Амартүвшин гэж хэн бэ?


2019-03-01 06:25:56 3

Тоймч Л.Баатархүү

  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн /МҮХАҮТ/ ерөнхийлөгчийг сонгох ажил өчигдөр боллоо. Нэг ёсондоо бизнесийн салбарынхан өөрсдийн “нэгдүгээр хүн”-ээ сонгох гэж улс төрийнхний хэлдгээр бие биенээ чимхсэн ажлуудыг ч овоо хийсний эцэст “UFC” группын ерөнхийлөгч О.Амартүвшинийг 259 хүний саналаар сонгов. Түүнтэй өрсөлдсөн өмнөх ерөнхийлөгч “Урбаник”-ийн Б.Лхагважав 127, “Хас”-ын Ч.Ганхуяг 73, “Буян”-ийн Б.Жаргалсайхан 25 хүний санал авчээ. Харин нэг өрсөлдөгч “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нэрээ татсан аж.

Ингээд шинэ ерөнхийлөгч О.Амартүвшингийн талаархи товч мэдээллийг хүргье.

  • Ардчилсан намын гишүүн. Гэхдээ МАН-ын нөлөө бүхий хүмүүстэй их ойр харилцаатай.
  • Өнгөрсөн 2016 онд Булган аймгаас УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж овоо хэдэн төгрөг цацсан ч гарч чадсангүй.
  • Танхимын ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа нэр дэвшиж даагаа нөхөж байгаа нь энэ. Өмнө нь буюу 2014 онд Б.Лхагважавт ганцхан хүний саналаар ялагдаж байжээ.
  • 25 настайдаа хувийн бизнесээ эхлүүлж богино хугацаанд групп болгож чадсан овсгоотой, чадварлаг залуу.
  • “Хүн хөлжихөөрөө эхлээд машинаа сольж, дараа нь эхнэрээ сольдог” хэмээх амьдралын бичигдээгүй хуулиар тэр өнгөрсөн 2013 онд эхнэрээ сольж мисс Г.Гантуяатай амьдрал холбосон. Магадгүй түүний хувийн амьдралын энэ ээдрээ өнгөрсөн УИХ-ын сонгуульд сөрөг нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
  • Ингээд түүний сонгуульт ажлуудын тоо нэгээр нэмэгдэж байна. Тэрбээр “Булган хангай” дэвжээний тэргүүн, Булган аймгийн Нутгийн зөвлөлийн даргын албыг мөн хашдаг.
  • О.Амартүвшингийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж ялалт байгуулсан, олон бизнес эрхлэгчийн хүлээлтэд нийцсэн зүйл нь бизнесийн орчныг сайжруулах, төртэйгээ өрсөлдөх биш хамтран ажиллах, эл танхимийг бүтэн судалгааны институци болгох санал гаргасан нь нүдээ олсон бололтой.
  • Дампуурахад ганц хуруу дутуу байсан Увсын хүнсний үйлдвэрийг нэг ч төгрөгийн урьдчилгаагүйгээр хоёр найзтайгаа цуг авч хөл дээр нь босгож чаджээ.
  • Нөгөөтэйгүүр түүнийг үнэлэх бас нэг зүйл бол чацарганыг өдгөө монгол хүн бүр заавал хэрэглэх бүтээгдэхүүнээ болгох маркетинг хийсэн нь гайхалтай ажил байлаа. Чацарганы зөв ойлголтыг монголчуудын сэтгэлгээнд хоногшуулсны ачаар олон ч компани, хувь хүн шар жимсээр амьдралаа залгуулж явна.
  • Гадаадад сурч, галуу шувууны мах их идээгүй, гайхалтай баяны хүүхэд биш ч монгол боловсрол, монгол суурь хүмүүжлээр амьдралаа залж яваа гэдэг нь бас ч гэж үнэлмээр.
  • ...үргэлжлэл бий.

Сэтгэгдлүүд

  • Энх

    2019-03-07

    Бас л мөнгөний хойноос явсан бүтэхгүй нөхөр бна

  • Zochin

    2019-03-01

    Biznesiin orchniig saijruulahgui bol Mongoliin ediin zasag tahir dutuu yawaad baina

  • Уншигч

    2019-03-01

    за ямартаа ч харж л байяа. давгүй залуу сонгогдчихлоо