богино мэдээ New

Б.Ганхуяг: Төгсөгч нартаа яарч, сандарч, бардаж болохгүй гэдгийг л маш сайн захидаг

Манай сургууль 2010 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаад долоон жил болжээ. Энэ хугацаанд өөрийн гэсэн орон зайг бий болгож, нийгэмд 2000 орчим жолоочийг бэлтгэж, төгсгөсөн байна. .

Хичээлийнхээ хажуугаар авто сургуульд сурч, үнэмлэхтэй болохыг хүссэн хүн бүхэн анхаарлаа хандуулна уу. Ингээд “Монголын Залуучуудын холбоо”-ны дэргэдэх цорын ганц авто сургууль болох “Цогт цэлмүүн” авто сургуулийн захирал Б.Ганхуягын ярилцлагыг хүргэж байна. 

-“Цогт Цэлмүүн” авто сургууль хэдэн онд байгуулагдсан бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Манай сургууль 2010 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаад долоон жил болжээ. Энэ хугацаанд өөрийн гэсэн орон зайг бий болгож, нийгэмд 2000 орчим жолоочийг бэлтгэж, төгсгөсөн байна. 

-Авто сургуулиудын сургалтын чанарыг багшлах боловсон хүчин болон  ур чадвар илүүтэй илтгэж байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Манайх энэ  салбартаа хамгийн багадаа таваас доошгүй жил ажилласан чадварлаг багш нараар багаа бүрдүүлсэн. Багш нарын заах арга зүй, ур чадвараас төгсөгчдийн хэрхэн, ямар жолооч болох вэ гэдэг нь харагддаг. Тиймээс сургалтын чанар, заах арга зүй, багш нарын ур чадвартаа манай авто сургууль өндөр шаардлага тавьдаг. 

-Нийтдээ хичнээн багштай үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай сургууль нийтдээ есөн багштай. 

-Бусад авто сургуулиудаас давуу тал онцлог нь юу байна вэ?

-Монголын залуучуудын холбооны дэргэдэх цорын ганц авто сургууль гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа оюутан залуустаа зориулсан төлбөрийн хөнгөлөлт, хичээлийн хөтөлбөр, цаг завд нь тохируулсан сургалтын хөтөлбөр, хичээл сонгох боломж гээд уян хатан нөхцөлтэй сургалтыг явуулдаг. 

-Жолоонд ямар ямар машинаар дадлагад гаргадаг вэ?

-Санота 6, verna acsent -аар жолоодлогын хичээлд гардаг. 

-Дромын дадлага хаана гардаг вэ?

-“Аз”-ын зам компанийн авто дром дээр гэрээтээр жолооны дадлагад  гардаг.

-Монголын залуучуудын холбооны дэргэдэх гэхээр залуу хүмүүс  хамрагдах сонирхол ихтэй байна байх. Нөгөөтэйгүүр эргэн тойрон их, дээд сургууль, оюутан залуус байна. Тиймээс тэдэнд зориулсан төлбөрийн хөнгөлөлтөө танилцуулна уу?

-Манай авто сургуулийн төлбөр нийтдээ 240 мянган төгрөг байдаг. Үүнд дүрмийн ном, манайхаас гаргасан DVD хичээл, шатахууны мөнгө нь багтсан байгаа. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан залуустаа төлбөрөөс нь 10 хувийн хөнгөлөлт зарласан. Мөн найзуудын хөнгөлөлт гэж байна. Энэ нь 2 хүн бүртгүүлвэл 1 хүн үнэгүй хамрагдах 2+1 гэсэн хөтөлбөр ч бий. 

-Хоцорсон хичээлээ онлойнаар нөхөөд үзэх, сурах боломжийг олгодог гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Оюутан залуус маань цаг зав маш багатай байдаг учир хуваарийн дагуу хичээлдээ суух боломж ховор байдаг. Тиймээс манай авто сургууль долоо хоногийн гурван өдөр тогтмол дүрмийн хичээлтэй байдаг. 

Мөн фэйсбүүкт “Цогт цэлмүүн” нэртэй пэйж хуудсаар авто сургуультай холбоотой бүхий л мэдээлэл тавигддаг. Тодруулбал, сүүлд гарсан  дүрмийн өөрчлөлт, хичээлийн хуваарь, шалгалтын хуваарь, өөрт холбоотой шаардлагатай мэдээллүүдээ тавьдаг. Мөн өөрийн гэсэн дотоод групптэй. Энд зөвхөн жолоонд сурч байгаа хүмүүс маань нэвтрэх эрхтэй. 

Групптээ дүрмийн багшийн заасан бүх хичээлүүд сэдэв сэдвээрээ видео хэлбэрээр тавигдсан байгаа. Энэ нь цахимаар хичээлээ сураад явах юм байна гэсэн ойлголт биш шүү дээ. Хамгийн чухал нь өөрийн ойлгохгүй байгаа эсвэл орхигдсон хичээлээ нөхөөд үзэх, ойлгох тэр боломжийг олгож байгаа гэсэн үг шүү.

Түүнчлэн дромын хичээлийг ч гэсэн видео хэлбэрээр нь тавьсан байгаа. Тиймээс онол парактикийг хослуулсан бүхий л мэдээллийг багтаасан гэхэд болно. 

-Ямар, ямар ангиллаар жолооч бэлтгэж  байна вэ?

-В, ВС, В-C гэсэн ангиллаар элсэлт авч байна. В нь хоёр сарын сургалттай. Харин ВС нь гурван сарын сургалттай. С ангилалд бол     В ангилалд сурч төгсөөд зургаан сараас дээш болсон тохиолдолд суралцах боломжтой. 

-Төсөөрсөн жолоочын сургалт байдаг уу?

-Жолооны сургууль төгсчихөөд, үнэмлэхээ авчихаад  машин бариагүй удсан тохиолдол их  байдаг. Тэгвэл бид энэ төрлийн хүмүүст зориулсан тусгайлсан сургалтыг явуулдаг. Тухайн хүний ур чадвараас шалтгаалаад төсөөрсөн жолоочдын сургалтыг бэлтгэж явуулж байна. 

 

-Мэдээж төгссөн бол боллоо гэж боддоггүй байх. Осол авааргүй ур чадвар сайтай жолооч болоорой гээд ерөөгөөд үнэмлэхийг нь гардуулдаг байх. Таны хамгийн их захидаг, байнга санаж явдаг зүйл чинь юу вэ?

-Тийм ээ.  Миний зүгээс гурван зүйлийг захих маш их дуртай. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үедээ сандарч огт болохгүй. Дараа нь яарч ер болохгүй. Жолооч хүнээс хүн хурдан явж ирсэн үү гэж огт асуудаггүй. Харин сайн явж ирсэн үү гэж асуудаг. Тиймээс ямар нэгэн зүйлд яарч бүр огт яарч  болохгүй. Гуравдугаарт,  тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үед бардаж огт  болохгүй. Тиймээс яарч болохгүй, сандарч болохгүй, бардаж болохгүй гэдгийг л маш сайн захидаг даа. Олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс их барддаг. Үүнээс болж осол аваар гарах нь элбэг байдаг. Энэ гурван зүйлийг анхаарсан байхад осол,  аваар гарахгүй шүү дээ. Түүнчлэн маш олон авто сургууль, жолооны курсууд байгаа. Бүгд л таныг сайн  жолооч болгохын тулд бэлтгэж байгаа. Тэгэхээр тухайн сургуулийн туршлага, багш нарын зааж буй арга барил зэргийг нь анхаарч сонголтоо зөв хийгээрэй. 

Ярилцсанд баярлалаа.