богино мэдээ New

Хойд Солонгосын ажилчдыг нэвтрүүлэхгүй

Кувэйт нь Пхеньян руу шууд нислэгээ зогсоож, Хойд Солонгосоос ажилчин оруулахыг хязгаарлаж, худалдааны лиценз олгохыг хориглох гэнэ. .

   Кувэйт улсын засгийн газраас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн хориг арга хэмжээ авч буйг Гадаад хэргийн яамнаас нь мэдээллээ. Кувэйт нь Пхеньян руу шууд нислэгээ зогсоож, Хойд Солонгосоос ажилчин оруулахыг хязгаарлаж, худалдааны лиценз олгохыг хориглох гэнэ. Кувэйт улсын гадаад хэргийн яамнаас Хойд Солонгосын эсрэг Аюулгүйн зөвлөлийн хоригийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх арга авч байна гэжээ. 

Үүний зэрэгцээ ирэх долоо хоногт Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг баталбал Пхеньян жилийн гурван тэрбум ам.долларын экспортын орлогыг хаах аж.

Б.ТУЯА /news.mn/

Эх сурвалж: Reuters