богино мэдээ New

Монголоос анх удаа олон улсын коүчийн гэрчилгээ авчээ

GSMI институдийн захирал Ц.Оюунжаргал Монгол Улсаас анх удаа хувь хүний хөгжил, бизнесийн дасгалжуулагч буюу гэрчилгээжсэн олон улсын төвшний коүч боллоо. .

Сэтгүүлч Л.Баатархүү

    Бизнес стратегийн зөвлөх, GSMI институдийн захирал Ц.Оюунжаргал Монгол Улсаас анх удаа хувь хүний хөгжил, бизнесийн дасгалжуулагч буюу гэрчилгээжсэн олон улсын төвшний коүч боллоо.  Тодруулбал, тэрбээр АНУ-д төвтэй Олон улсын коүчүүдийн холбооноос /International Coaching Federation/ Бизнесийн болон хувь хүний хөгжлийн дасгалжуулагчдыг бэлддэг сургалтанд хамрагдаж шалгалтаа амжилттай өгснөөр ACSTH гэрчилгээг гардан авчээ. Ингэснээр түүний хувьд олон улсын төвшинд гэрчилгээжсэн Бизнесийн дасгалжуулагч, Монголын анхны Менежментийн зөвлөх/Удирдлагын коүч болж буй юм байна.