Maamuu.mn сайт мэндэллээ


2017-09-27 16:50:16 2

Бага насны (0-6 настай) хүүхэд болон тэдний эцэг эх асран хамгаалагчдад зориулсан мэдээ мэдээлэл, зөвлөгөөний ЦОГЦ САЙТ MAAMUU.MN мэндэллээ.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Контент” ХХК хэрэгжүүлсэн тус сайтын гол зорилго нь гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр мэдээлэл түгээх, эцэг эхэд зөвлөн туслахад оршино.

МААМUU.MN САЙТЫГ ХЭРЭГЛЭХ ШАЛТГААН
0-6 насны хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан найдвартай цогц мэдээлэл, мэргэжлийн зөвлөмжтэй, монгол хүүхдийн онцлог, насанд зориулсан контент, агуулгатай.

Баталгаатай эх сурвалж бүхий байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран мэдээ мэдээллээ бэлтгэн та бүхэндээ хүргэж байна

Энгийн ойлгомжтой бүтэцтэй, тухайн хэрэглэгчийн сонирхлын дагуу ижил төстэй мэдээллийг санал болгох, хөгжөөнт хэсгүүдийн хувьд өргөн сонголттой, хэрэглэхэд хялбар зэрэг давуу талтай.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, танин мэдэхүйд хувь нэмэр оруулах бөгөөд сайтын агуулгыг дуу, шүлэг, үлгэр болон цаасан урлал, баримлан урлал зэрэг хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэхэд тустай дасгал, контентийг шинэлэг сонирхолтой байдлаар хүргэнэ.

Ингэснээр хүүхдэд мэдээллийг эмх цэгц, дэс дараа, системтэйгээр хүргэх боломж бүрдэж ирээдүй болсон үрсийн зөв төлөвшилт, хүмүүжил, зан байдалд эерэгээр нөлөөлнө.

МААМUU.MN САЙТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ
Монгол улсад  0-6 насны 463,000 хүүхэд байдаг бөгөөд жилд дунджаар 80 мянган хүүхэд шинээр мэндэлдэг. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, зөв дадал суулгах мэргэжлийн заавар зөвлөгөө, найдвартай эх үүсвэр, тэнцвэртэй мэдээлэл хомс байдал нь төөрөгдөл үүсгэх, ташаа мэдээлэл авах зэрэг сөрөг үр дагавартай юм.

Тиймээс Маамуу сайт нь эцэг эхчүүдэд үнэн зөв мэдээлэл, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэх зорилгоор хүүхдийн өсөлт, асаргаа сувилгаа, хооллолт, өвчлөлтийн талаар баталгаатай эх сурвалж бүхий байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран мэдээ мэдээллээ бэлтгэн та бүхэндээ хүргэж байна.


Сэтгэгдлүүд

  • уншигч

    2017-09-27

    хүүхэдтэйгээ зурагт булаацалдана. болж болж. монголчууд маань хийх гэж үзээд л бна даа, зайлуула

  • zochin

    2017-09-27

    amjilt husye ta buhend. mundag bna shde