богино мэдээ New

“Хөдөө аж ахуйн бирж”-ийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа. Тус бирж 40 орчим ажилтантай юм байна. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Энэхүү хандивын аяны давлагааг үргэлжлүүлж “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа. Тус бирж 40 орчим ажилтантай юм байна. Тэд цалингаа хандивлахын сацуу гал түймэртэй тэмцэж байгаа гал сөнөөгч болон нутгийн иргэдэд эх ороноо хамгаалан тэмцэж байгаад талархал дэвшүүлжээ.

Өчигдрийн 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг,  34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна. Мөн одоо асч байгаа түймрийн голмтуудад онцгой байдлын газрууд болон зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээс нийт 1346 хүн 109 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.