“Сумын хөгжлийн гарц” уралдааны дүн гарлаа


2017-06-21 15:49:37 0

 “Сум мэдээллийн сүлжээ” агентлаг www.sum.mn сайтаас энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хугацаанд зохион байгуулсан “Сумын хөгжлийн гарц” сэдэвт /эсээ/ сэдэмжийн уралдааны дүн гарлаа.

     Энэхүү уралдааныг 21 аймгийн 330 сумын дунд албан ёсоор зарласан бөгөөд нийт сумын 10 хүрэхгүй хувь буюу 28 сум бүтээл ирүүлж оролцов.

     Эдгээрээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бүрэн дунд сургуулийн захирал Д.Ганхуягийн бичсэн боловсролын системийг бүх талын оролцоотой сайжруулах замаар сум орон нутаг, цаашлаад улс орны хөгжлийг түүчээлэх агуулга бүхий  “Ухаанаараа хөгжсөн Уулчууд” сэдэмж Тэргүүн байр эзэлж, нэг сая төгрөгийн шагнал хүртэх эрхтэй боллоо.

     Мөн шагналт байрт:

 

     Шүүгчид уралдааныг дүгнэхдээ ирүүлсэн бүтээлийн техник болон агуулгын шалгуур, олон нийтийн үнэлгээ, бичигчийн бүтээлч хандлага, ашигласан тоо баримтын бодит байдал, тухайн сэдвийн амьдралд хэрэгжих боломж зэргийг харгалзан зохих оноо өгсөн.

     Уралдаанд байр эзэлсэн болон идэвхтэй оролцсон сумдын удирдлага, нийт иргэдэд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт тань амжилтын дээдийг ерөөе.

     Жич: Улсын хэмжээнд зарласан уралдаанд ердөө найман аймгийн 28 сум оролцсон учраас “Аймаг тус бүрээс хоёр сум шагналт байрт шалгаруулах” болзол биелээгүй.

     “Сум мэдээллийн сүлжээ” редакц дараа дараагийн сонирхолтой, үр өгөөжтэй уралдааныг тогтмол зарлах болно.

2017.06.20